8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Энхбат: Шороон бумбагар бунхант булш нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон анхны ханын зураг

2018-06-11 13:59:00

Соёлын өвийн үндэсний төвөөс Шороон Бумбагарын орчмийн археологийн хайгуул, бүртгэл, судалгааны дүнгээс танилцуулж өнөөдөр мэдээллэл хийлээ. Мэдээллийн эхэнд  Монгол Казахстаны хамтарсан судалгааны баг 2011 онд Булган аймгийн Баяннуур  сумын Шороон Бумбагарт орших бунхант дурсгалт газрыг илрүүлсэн. Тус газраас 570 гаруй олдвор олджээ талаар онцолсон юм. Мөн 170 гаруй алтан эдлэл, 45 орчим алтан зоос, Энэтхэг, Грек, Ром, Хятад, Солонгос улстай холбоотой олдворууд  судалгаа хайгууллын үеэр олдсон байна.  Мөн Хүннүгийн үеийн булш 180 орчим, Хүрэл зэвсгийн үеийн 50 орчим булш, 30 гаруй хэрэгсүүр, Эртний Монгол булш оршуулгын  дурсгал 60  орчим, Хүрэл зэвсгийн үед хамаарах хадны зураг, суурин газрын үлдэц 2 хэрэм, Хятад бичигтэй хөшөөний хугархай олджээ.  Шороон бумбагар бунхант булш нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон анхны ханын зураг бүхий дурсгал гэдгийг Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат дурдсан юм. Улмаар тус газрын бүх дурсгалыг улсын  тусгай хамгаалалтанд авсан аж. 2011-2012 онд археологийн малтлагаас гарсан олдворуудыг хамгаалахын тулд Хархорум музейд түр хугацаагаар хадгалуулсан байна.

Шороо Бумбагарын археологийн дурсгалыг хадгалах хамгаалах, тогтвортой менежмент бий болгоход боловсон хүчнийг чадавхижуулах, олон нийтийн ухамсарыг нэмэгдүүлэх төсөл соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс зохион байгуулж энэ оны  тавдугаар сарын 17-28ыг хүртэл  ажилласан байна.

Хэвлэлийн хуралд Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгийн гишүүн А.Очир, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн Г.Анхсанаа нарын хүмүүс оролцлоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл