8o
Улаанбаатар хот
mobile menu

Шууд: “Айлын эрх дураараа хүүхдүүд Монголын төрөөр тоглож болохгүй”

2018-06-11 15:32:00

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар хэлэлцээд дэмжээгүй. Үүнийг УИХ-ын эмэгтэй гишүүд эсэргүүцэж мэдэгдэл хийлээ. Тэд УИХ-ын шийдвэрт хориг тавьж өгөхийг хүсч Ерөнхийлөгчид хандаж байгаа аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Би Монголын улс төрд 20 жил зүтгэхдээ ийм асуудлаар улс төр хийж байгаагүй. Асуудалд бодитой хандааж байна. Айлын эрх дураараа хүүхдүүд орж ирчихээд дураараа загнадаг газар нь энэ биш. Бид хүчингийн хэрэгтэй цаашид ч тэмцэнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “76 гишүүнтэйгээс 13 эмэгтэй гишүүнтэй. Бид эмэгтэйчүүдийн дуу хоолой. Тиймээс бид энэхүү мэдэгдлийг хийж байна” гэлээ.

Тэд мөн "Эмэгтэй гишүүд анхнаасаа энэ асуудалд шүүмжлэлтэй байр, суурьтай байсан. Бид хаалттай санал хураалтаар ч энэ л байр, сууриа илэрхийлсэн. Бид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж, охид, эмэгтэйчүүдийн дуу хоолой болж ажиллана. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүдийн маань ихэнх нь прокурорын мэдээлэлд итгэхгүй байсан нь гайхалтай. УИХ-ын гишүүд итгэхгүй болохоор чинь энгийн иргэд яах болж байна. Хүчингийн хэрэгт нэр холбогдсон гишүүн өөрөө өргөдлөө өгөөд шалгуулчих. Шүүхээр зөв, буруугаа тогтоолгосны дараа УИХ-ын гишүүнээрээ ажиллах, эсэхээ шийдвэрлүүл.  Энэ хоёр гишүүн өөрсдийгөө шалгуулаад буруугүй гэдгээ нотлох хэрэгтэй. Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхийг бид шаардсан. Ингээд баасан гаригийн УИХ-ын хуралдааны шийдвэрийг хүчингүй болгохын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэж бодож байсан боловч Д.Гантулга гишүүн өөрөө УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Бидний тэмцлийн үр дүн гарч байна" гэсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
kkk
Uursdiig ni tooj shaakhgui bolokhoor tegj baigaa chavka nar bna
2018/06/14 183.177.98.182