8o
Улаанбаатар хот
mobile menu

АН төрийн өмчийг хувьчлах асуудлаар хуралджээ

2018-06-11 15:46:32

 УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр  /2018.06.11/ хуралдаж, “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.  УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан байсан юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, ЗТХ-ийн дэд сайд, Монгол банкны, Хяналт шалгалт газрын хэлтсийн захиралЁ.Мөнхбат, Хадгаламж даатгалын корпорацийн захирал Х. Бум-Эрдэнэ зэрэг албаны хүмүүсийг сонсож мэдээлэл солилцлоо.

Улмаар Мэдээлэл холбооны сүлжээ, Монгол шуудан, Хөдөө аж ахуйн бирж, МИАТ, Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчийг хувьчлах асуудлын талаар бүлгийн нэгдсэн дүгнэлтийг уг асуудлыг хэлэлцэх үеэр танилцуулахаар болсон юм.

Мөн бүлгийн хурлаар Татварын багц хуулийн төслүүдтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулав. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсаж байна
Өмч хувьчлал буруу явагдсан. ОДОО ХАРДАА өмч хувьчлалын хорооны дарга байсан НАНЗАДдоржийн хөрөнгө 8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна. ТУС хорооны дарга байсан сугар гэгч солонгос, японд орон сууц авч
2018/06/12 122.201.24.66
зорчигч
зохиомлоор алдагдалтай ажиллуулж хувьдаа авцгаах гэжийнэ.Тер юмтай байх ёстой бус уу /МИАТ -суудалгуй л гэхийн нэмэлт нислэг хоосон ирсээр Хяналт байна уу?
2018/06/11 112.72.14.194