8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын бүлэг хаалттай хуралдаж байна

2018-06-11 17:23:00

МАН-ын бүлэг яг одоо хаалттай хуралдаж байна. Бүлгийн хурлаар Банкийг дахин санхүүжүүлэх асуудал болон Төрийн байгууллагын орон нутаг дахь босоо тогтолцоог зохицуулсан зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж байгаа аж. Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулгын УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэж магадгүй гэх мэдээлэл байна. 14.00 цагаас эхэлсэн бүлгийн хурал өдгөө гурван цагийн турш үргэлжилж байна. 

Харин бүлгийн хуралд дөнгөж сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар орлоо. Бүлгийн хурлын дараа мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Халх монголын Дархан аваргыг тэнгэрийн оронд үдсэн өдөр МБӨ-г булаан авах гэсэн шуналтануудыг наадмын комиссд оруулаагүй нь түмэн зөв зөв
2018/06/11 122.201.24.90