8o
Улаанбаатар хот
mobile menu

"ОХУ-гаас 1000 вагон худалдаж авах асуудлыг хамтын шийдвэрээр гүйцэтгэсэн" гэв

2018-06-12 08:58:00

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед “УБТЗ” ХНН актлагдсан 1000 вагон оруулж ирсэн тухай мэдээлэл сүүлийн үед ил болоод байгаа. Өөрөөр хэлбэл, ОХУ ашиглах боломжгүй гээд актласан байсан вагонуудыг “УБТЗ” авсан гэсэн үг юм. Насжилтын тоо нь манай улсад мөрдөж байгаа журмаас хэтэрсэн энэ вагонуудыг оруулж ирэхэд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлийг холбоотой хэмээн хэвлэлийн хурал саяхан хийж байсан.  Үүнтэй холбогдуулан УБТЗ ямар учраас хуучин вагон худалдаж авсан, цаашлаад эдгээрийг ашиглах боломжтой, дүрэм журам зөрчсөн эсэх талаар УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн албан ёсны байр сууриа өчигдөр илэрхийлсэн юм. 

Тус хуралд УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан, Суурь бүтэц хариусан замын орлогч дарга К.Берош, Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд нар оролцлоо.  Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос шалтгаалан хагас ачааны вагоны захиалга эрс нэмэгдсэн учраас УБТЗ-ын эзэмшлийн 1347 хагас вагон хэрэгцээ хангаж чадахгүйд хүрсэн учраас шинээр вагон худалдаж авах шаардлага гарсан гэдгийг УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан энэ үеэр онцолсон юм.  Тодруулбал, 2016 оны сүүлч, 2017 оны эхнээс эхлэн уул уурхайн түүхий эдийн үнэ гадаад зах зээлд өссөн учраас түүнийг дагаад вагон тээвэрлэлт нэмэгджээ. 2017 онд 22.8 сая тонн ачаа тээвэрлэсний 75.8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлсэн байна. Тиймээс шаардлагатай тээвэрлэлтийг хангахын тулд өнгөрсөн оны наймдугаар сард УБТЗ-ын нэгдүгээр орлогч даргаар ахлуулсан “Үнийн комисс” ажиллаж 1000 вагон худалдан авах хоёр талын хамтарсан шийдвэр гаргасан байна гэсэн юм. 

Үүний дагуу өнгөрсөн оны намраас ОХУ-аас хуучин вагон худалдан авч, өнөөдрийн байдлаар 587 вагон тээврийн үүрэг гүйцэтгэж байгаа аж. Эдгээр вагон тус бүрийн үнэ дунджаар 9-11 мянган ам.доллар бөгөөд эдгээр вагоны завсар үйлчилгээ, өөрийнх нь өртөг нийтдээ 16.2 тэрбум төгрөг болсон байна. Харин энэ сарын 5-ны байдлаар 587 вагон 16.9 тэрбум төгрөгийн орлого олсон нь өөрийн өртгийг нөхөж, 700 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан гэдгийг хэлсэн.

Түүнчлэн “УБТЗ-ын эзэмшлийн 1347 хагас вагоны ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан. Дахиад 1400 ширхэг вагон шаардлагатай байна. Цаашид тээвэрлэлтээ нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ жил 27 сая тонн ачааны захиалга ирсэн. Жилд ойролцоогоор 2-2.3 сая тонноор ачааны захиалга нэмэгдэж байна. Тиймээс хэрэгцээ шаардлагаа хангахгүй бол өдөр тутам 206 хагас вагон дутаж, ачаа тээвэрлэлтээс 93 тэрбум 795 сая төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарсан гэдгийг хуралд оролцогчид онцолсон юм. 

 Харин яагаад хуучин вагон худалдаж авсан талаар Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд “Эдгээр вагон нь 1994-1995 онд үйлдвэрлэсэн, ОХУ-д 22 жил ашиглаад сүүлийн 1-2 жил сул зогссон. Харин Монгол Улсад мөрдөж буй норм, стандартын дагуу 6-7 жил ашиглах боломжтой. Шинжээчдийн хийсэн судалгааны дүгнэлтээр вагоны ачаалал хүлээн авдаг үндсэн хийц ноён нурууны хэсгүүд цаашдаа 15.5-17.9 жил ачаалал даах чадвартай нь батлагдсан. Бид түлш, замын засвар, ажилчдын цалингаа өөрсдөө тавьдаг учраас парк шинэчлэлийн хэмжээний хуримтлал үүсэхгүй байна. Тиймээс шинэ вагон авах боломж байгаагүй. 

Харин дэд сайд Б.Цогтгэрэл бие дааж шийдвэр гаргаад, дүрэм журам зөрчөөд олон тооны хуучин вагон авчихлаа гэж шүүмжлэл гарсан тухайд тэрбээр “Орос Хятадад ч мөн шинэ вагоны хэрэгцээ байна. Бид вагон захиаллаа гэхэд 3-4 жилийн дараа л орж ирнэ. Бид дугаар бичүүлж байж л ийм хугацааны дараа хүлээж авна гэсэн үг. Ийм л нөхцөл байдал үүссэн учраас журам зөрчихөөс аргагүй байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол ерөнхий хорооны буюу хамтын шийдвэр. Орос, Монголын талаас хамтарч байж ийм шийдвэр гаргасан гэдгийг онцоллоо. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bagi
Мянганы Сорилын сан-с УБТЗ-д $200 сая буцалтгүй өгий, парк шинэчлэлтээ хий гэхэд манай хамтрагч оросууд новширсон.Хамтрагч гэчихээд хэрэглэхгүй хаясан вагоноо үнэлж шахаад, орлогоос хуваалцаад чацга.
2018/06/13 76.69.136.193
ЧУКЧА
МОНГОЛЧУУД ӨДИЙ БОЛТОЛ ГАНЦХАН ОРОСУУДТАЛ ХОЛБООТОЙ ЭРДЭНЭТ, ТӨМӨР ЗАМ,МОНРОСЦВЕТМЕТ ДЭЭР ХОЁР НАМ ХОЁУЛАА ОРОЛЦСОН ТОМ ЛУЙВРУУД ГАРЧ ИРСНИЙГ АНЗААРДАГГҮЙ.БҮГД ӨЧҮҮХЭН Ч ШИНЭЧЛЭЛ ХИЙГДДЭГГҮЙ ЯВЖ ИРСЭН
2018/06/12 202.179.25.161
Н
Сайн шалга их юм гарна шүү
2018/06/12 202.21.106.167