8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ: Алга болсон 2 настай хүүг эрэн хайж байна

2018-06-12 09:27:00

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн “Загаст нуур” гэдэг газар тус сумын харьяат малчин С-ийн хүү хоёр настай эрэгтэй Н энэ сарын 6-ны 19:00 цагт гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон байна. Түүнээс хойш онцгой байдлын аврагчид болон ар гэрийнхэн нь хүүхдийг эрэн хайж байгаа ч өдийг хүртэл олдоогүй байна. Түүнчлэн Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэдэг газар иргэн Х-гийн охин хоёр настай, эмэгтэй У нь ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Шувуу шүүрсэн байх магадлалтай тэрнээс 2 настай хүүхэд хаа холдохов дээ.
2018/06/12 209.169.198.10
зочин
Ерээд оны эхээр хэнтий аймгийн дадал суманд гэрийнхээ гадна мөлхөж явсан хүүхдийг тас шүүрсэн байдаг шүү
2018/06/12 66.181.181.165