8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-06-12 09:32:34

ХОНЬ - (3/21-4/19)

Идэвхитэй ажиллах өдөр. Өнөөдөр байгуулагдсан гэрээ хэлцэл удаан хугацааны түншлэлийн эхлэлийг тавих төдийгүй багагүй ашиг орлого оруулна. Шинээр ажил төрөл эхлэх, чухал бичиг баримтанд гарын үсэг зурахад сайн. Том эд зүйл худалдаж авахад хохиролтой.

ҮХЭР - (4/20-5/20)

Бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс хувь тавилангийн бэлгийг хүртэнэ. Чухал ажил төрөл эхлүүлэх, дээдэст хандахад сайн. Хэн нэгэн танаас материаллаг туслалцаа хүснэ. Боломжоороо туслахыг хичээ.

ИХЭР - (5/21-6/21)

Ажил хэрэгч уулзалт, албан томилолтод ээлтэй өдөр. Та сэтгэл татам нийцтэй байх тул хүмүүс таныг хүрээлнэ. Авьяас чадвар, ололт амжилтыг тань бусад хүн бишрэн магтана. Холоос таатай мэдээ дуулна. Болзоонд явахад сайн өдөр тул гоонь хүмүүс алдалгүй ашиглаарай.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Амаргүй өдөр. Өөрийн мэдэлгүй айж тэвдэх, мэгдэн сандрах, сэтгэл санаа хямрах таагүй нөлөөтэй. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг дуусгалгүй орхисон бол тэр танд өөрийгөө сануулна. Шинээр ямар ч ажил бүү хий. Бүхий л чухал ажлыг хойшлуул. Өр төлбөрөө барагдуул. Ер нь хамгийн энгийн хялбар ажлыг түрүүлж барь.

АРСЛАН - (7/23-8/22)

Аялал жуулчлалаар явах, чухал ажил хэргийг шийдвэрлэхэд ээлтэй өдөр. Байгальтай харьцаж, эрүүл агаарт гарч, эрч хүчээ нөхөх нь зүйтэй. Галаар гэр орон, бие сэтгэлээ ариусга. Гэртээ их цэвэрлэгээ хийж, хуучин хэрэггүй эд зүйлсээ хаяарай. Янаг амрагийн харьцаанд үүсээд буй үл ойлголцлыг арилгаж болно.

ОХИН - (8/23-9/22)

Өнөөдөр шинэ ажил эхлэбэл бүтэлгүйтнэ. Томоохон зүйл төлөвлөх, аян замд гарахад муу. Орон гэрээ цэвэрлэж, хэрэгцээгүй болсон зүйлс, хогноосоо салж гэрийнхээ энергийг сайжруул. Гоо сайхандаа санаа тавьбал үр дүнтэй. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Идэвхитэй байх өдөр. Нэгэн хэвийн уйтгартай ажил таны урам зоригийг мохоох тул тийм ажлаас зайлсхий. Романтик болзоонд явахад тохиромжтой. Хайртай хүн тань ямар нэгэн шалтгаанаар танаас хол оршиж байгаа бол түүнтэйгээ харилцаж, сэтгэлээ илэрхийлэх арга замыг эрэлхийл. Үдшийг гэр бүлийн хүрээнд өнгөрөө.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Ухаарал бясалгалын өдөр. Буруу санаж явсан, дайсагнадаг хүнтэйгээ эвлэр. Хэт ядрах, сэтгэл хямрахаас сэргийл. Эрч хүчээ дэмий зүйлд бүү үр. Аливаад хүлээцтэй, тайван хандвал юмны учир олдоно. Судлаач шинжээч, хуулийн салбарынхан чухал санаа олно. Бусдад элдвийг бүү амла.

НУМ - (11/22-12/21)

Бие болон сэтгэл хямарч болзошгүй. Үдээс хойш байдал дээрдэж, сэтгэл санаа тогтворжино. Санхүүгийн асуудалтай холбоотой сайн мэдээ дуулна. Зарим тань ашигтай наймаа хийнэ. Санхүүгийн баримтуудаа цэгцтэй байлгаж, чухал бичиг баримтад гарын үсэг зурахдаа дахин дахин сайн нягтал.

МАТАР - (12/22-1/19)

Зоримог алхам хийхээс зайлсхийх өдөр. Идэвхитэй үйл ажиллагаа үр дүнтэй биш. Өдрийн эхний хагаст өөрийн боломж чадварт хайнга хандсанаас алдах магадлал буй. Үдээс хойш шинэ мэдээ дуулна. Найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ үдшийг өнгөрөөхөд ээлтэй сайн.  

БУМБА - (1/20-2/18)

Санхүүгийн бүх үйл ажиллагаанд ээлтэй. Шинэ эд зүйл худалдан авбал удаан хэрэглэгдэнэ. Худалдаа наймаа ашиг орлоготой. Гэхдээ урт удаан хугацааны төлөвлөгөө зохиоход муу, учир нь бүтэлгүйтэх, биелэхгүй байх магадлалтай. Зөн билэгтээ захирагд.

ЗАГАС - (2/19-3/20)

Өнөөдөр таны бусдад хандах хандлага олон зүйлийг тодорхойлох болохоор хүмүүстэй аятай зөв харьцаарай. Таны ажил төрлийн дэвжилт, гэр бүлийн тогтвортой байдал, ажил хэргийн нэр хүнд гээд чухал гэсэн бүхэн танаас хамаарна. Урт хугацааны гэрээ хэлцэл байгуулахад ээлтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл