8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд аймгийн Манхан суманд "ЗАХЧИН ДУУ ХУУР”-ын наадам боллоо

2018-06-12 11:17:35

 

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг нь 13 ястантай. Тиймээс олон ястны өлгий нутаг гэдгээ. Тус аймгийн нийт хүн амын 30 орчим хувийг захчин ястан эзэлж байгаа бөгөөд Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч сумдад захчин ястнууд аж төрөн амьдарч байна.

Захчин ястны зан заншил, өв уламжлал, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх, онцлогийг нь хадгалан үлдээх үүднээс УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт санаачлан “Захчин дуу хуур”-ын наадмыг энэ сарын 11-13-ны өдрүүдэд  зохион байгуулж байна.

Наадмын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Манхан сумын Засаг дарга П.Мөнхбат нарын удирдлагууд оролцож уг наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн ардын авьяастанууддаа амжилт хүслээ.

Наадамд  Ховд аймгийн Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч гэсэн захчин ястны 5 сумын 19-80 насны 70 орчим авьяастнууд оролцож байна.  Тус наадмыг Захчин ардын уртын дуу, захчин ардын богино, шог хошин магтаар дуу, Ихлийн татлага, Захчин биелгээ, Захчин ардын ерөөл магтаал, Захчин аман яриа, Захчин эрэгтэй, эмэгтэй хувцас хэрэглэлтэй хос гэсэн 7 төрлөөр явуулж байна. 

авьяастнууд оролцож байна.  Тус наадмыг Захчин ардын уртын дуу, захчин ардын богино, шог хошин магтаар дуу, Ихлийн татлага, Захчин биелгээ, Захчин ардын ерөөл магтаал, Захчин аман яриа, Захчин эрэгтэй, эмэгтэй хувцас хэрэглэлтэй хос гэсэн 7 төрлөөр явуулав.












Эх сурвалж: khovdnews.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл