14o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газар анх удаа санхүүгийн зөрчилгүй гарчээ

2018-06-12 13:31:15

Үндэсний Аудитын газраас Засгийн газрын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ” гэсэн дүгнэлт хийснээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардууллаа.

 Үндэсний Аудитын газрын Санхүүгийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуульд заасан цаглабарт хугацааны дагуу Засгийн газрын нийт 6100 гаруй байгууллагыг хамруулан 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд бүхэлд нь аудит хийжээ. 2007 оноос хойш жил бүр явуулсан санхүүгийн аудитын дүнд Монгол Улсын Засгийн газар анх удаа санхүүгийн зөрчилгүй гарчээ.

Засгийн газрын бүтцийн байгууллагууд 2017 онд санхүүгийн сахилга бат сайтай ажилласны  дээр ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжснээр Үндэсний Аудитын газрын болон ОУВС-ийн зөвлөмжийг сахин биелүүлсэн нь түлхэц болсон гэж үзжээ. Өмнөх жилүүдэд Засгийн газрын санхүүгийн тайланд хязгаарлалттай санал дүгнэлтийг өгч байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Иргэдээс “дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулж өгөөч” гэсэн хүсэлт ирж байгаа аж. Та үүнийг дэмжиж байна уу?

Нийт санал өгсөн: 183