УИХ-ын гишүүн Д.Гантулга өчигдөр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ. Мөн тэрбээр энэ талаар мэдээлэл хийсэн. Улмаар түүний энэхүү хүсэлтийг МАН-ын бүлэг хаалттай хуралдаж хэлэлцлээ. Улмаар түүний хүсэлтийг өчигдөр орой МАН-ын бүлэг хаалттай хуралдаж хэлэлцжээ.
Бүлгийн хуралдаанаар Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг олонхи нь дэмжсэн байна. Тэгвэл маргааш УИХ-ын гишүүн Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байна.