
Хүчингийн хэрэгт холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн даваа гарагт УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Түүний энэ хүсэлтийг өчигдөр МАН-ын бүлэг хаалттай хуралдаж УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүсэлтийг дэмжсэн юм. Тэгвэл өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм байна. Улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх аж.



