8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Батхүүгийн хоригдох хугацааг 15 хоногоор сунгажээ

2018-06-13 08:38:00

“Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний долларын зээл авсан асуудал 2013 онд дуулиан тарьж байлаа. Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан “Жаст”-ын Ш.Батхүү өдгөө цагдан хорих ангид хоригдож байгаа билээ. Гурван сар хоригдсон түүний хоригдох хугацаа өчигдөр дууссан ч шүүх дахин 15 хоногоор сунгах шийдвэр гаргаж сунгасан байна. Шүүх хурлын дараа түүний бие эрс муудаж, эрчимт эмчилгээ хийлгэсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Түүний сахарын өвчин хүндэрч энгийн хүнийхээс гурав дахин өндөр түвшинд гарсан. Тиймээс сахарыг нь бууруулахын тулд цагдан хорих ангийн эмнэлгийн зүгэээс инсулин тариаг маш өндөр тунгаар хийж байгаа гэнэ.  Мөн түүний бөөр, тархины мэдрэлийн судсанд ноцтой өөрчлөлт орсон талаар өмгөөлөгч нь ярьжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Энх
Эрдэнэтийн өр 109саяаа төлөөд амь насаа бодоо нуусан мөнгө компаниудаа аваад нөгөө ертөнцөд очихгүйгээс хойш яахнбэ
2018/06/14 112.72.14.174
Иргэн
Туршлага судалчихаж, кккк
2018/06/13 202.70.34.70