
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооноос сураггүй алга болсон 14 настай хүүг урд шөнө цагдаагийн алба хаагчид олсон байна. Хүү энэ сарын 9-ний өдөр 24-р сургуулийн орчмоос алга болсон бөгөөд дөрвөн өдрийн дараа олдоод байгаа юм. Хүүг олоход биед нь ямар нэг гэмтэл учраагүй. Маш их айсан байдалтай олдсон гэдгийг Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.



