УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг90,9 хувийн саналаар дэмжлээ. Тодруулбал өглөө 10:00 цагт эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын гишүүнээс түр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцээд дэмжлээ.
Хуралдааны үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм. Тодруулбал, маргаашийн чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
УИХ-ын гишүүн Д.Гантулга нь өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьсан. Энэ дагуу намын бүлэг нь хуралдаж шийдвэрээ гаргасны дараагаар ийнхүү холбогдох байнгын хороогоор хэлэлцлээ.
Т.Хулан