8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна

2018-06-13 14:03:55

Урин дулаан цагт аялал зугаалгаар явах, гол ус бараадан зугаалж явахдаа бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос болж, усанд унаж живж амиа алдах зэрэг харамсалтай хэргүүд гардаг билээ. Тиймээс цагдаагийн газар болон, Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг гаргасаар байна.

Эцэг, эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулах, анхаарал, сэрэмж алдсанаас хүүхэд төөрөх, тоглож яваад гол, нуурын усанд живэх зэрэг тэдний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй нөхцөл байдал үүсч байна. Өнгөрсөн онд эцэг, эх, асран хамгаалагч нь хариуцлага алдсаны улмаас хоёр хүүхэд осгож, таван хүүхэд усанд живж нас барсан харамсалтай хэрэг гарч байжээ.

Ийм эцэг эхчүүд анхаарал болгоомжоотой байхыг анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл