8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Мурат: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Би шалгуулахад бэлэн

2018-06-13 16:00:00

УИХ-ын гишүүн Д.Мурат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Би үүнийг нь дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулахад ч бэлэн байгаа. Удахгүй шалгуулаад буцаж орж ирнэ гэж бодож байгаа. Угаасаа надтай холбогдоод байгаа энэ хэрэг нь зохимол. Би огт гэмт хэрэг хийгээгүй. Шалгуулахад бэлэн байна. Ерөнхийлөгчийн хоригийг миний хувьд дэмжиж байна' гэв.  

Хуульч Л.Батмөнх: “Миний хувьд хоёр зүйлд тайлбар хиймээр байна. Гишүүнтэй холбогдох тус хэрэг олон нийтийн сүлжээгээр бичигдээд байгаа шиг  бэлгийн дарамт учруулсан асуудал биш. Прокурорт шалгагдаж байгаа хэрэг нь  бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан  гэдэг эрүүгийн зүйл ангиар шалгагдаж байгаа хэрэг. Энэ төрлийн хэрэг  амьдралд хэдэн зуун мянгаараа  гардаг. Тодорхой хугацаанд хуулийн байгууллагаар шалгагдаад явдаг. Аль 2017 онд үүссэн хэрэг одоо хүртэл шалгагдаж байгаа нь удаашралтай байна. Гэхдээ хуулийн байгууллагадаа итгэж байна. Үүний цаана улстөр байна уу гэсэн хар бол байна. Тодорхой хугацаанд хурдан шийдэж өгөх байх гэдэгт найдаж байна” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Овоо босгоогүй бол шаазгай юу гэдэг билээ оргүй ч биш байхаа шалгуулчихсан нь дээр дээ
2018/06/15 64.119.20.31
zochin
doodohoo hyanaj chadahgui hun uls ornig hogjuulehed saad bolj gai bolohoos oor uymgui hogshin hodoonii gar biee zov avch yav
2018/06/15 66.181.182.155
зочин
Олон айлыг үймүүлсэн заваан хүүхний идэш болчих гэж дээ
2018/06/14 139.5.216.32
emch
ter bahitgul gedeg hudlaa huuhen shuu humuusee
2018/06/14 43.228.131.90