8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Орхон: С.Баярцогтод хийсэн буруу зүйл байхгүй. Үнэн мөнийг тогтоолгох хүсэлтэй байгаа

2018-06-13 16:05:00

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын шүүх хурал өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг шүүх гаргасан байна. Мөн   Сангийн сайд асан С.Баярцогтыг батлан даалтад гаргаж, хилийн хориг таввсан байна. 

Өнөөдрийн шүүх хуралд С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон оролцсон байна. Тэрбээр шүүх хурлын талаар  “С.Баярцогтыг цагдан хорих хугацааг үргэлжүүлэн сунгахгүй, өөрчлөх саналыг прокурорын зүгээс гаргасан. Улмаар 74 хоног хорьж шалгасны эцэст С.Баярцогтыг өнөөдөр суллах шийдвэрийг шүүх гаргалаа. С.Баярцогтод хийсэн буруу зүйл байхгүй, Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр болох сайн гэрээ хийсэн гэдэгтээ итгэлтэй байгаа учраас энэ асуудлыг үнэн мөнөөр тогтоолгохоор сэтгэлийн хаттай хүлээж байгаа. Хэрэг шийдвэрлэж дусаагүй.  Одоогоор түүнийг Монгол Улсын хилээр нэвтрэхийг хориглосон, хязгаарлалт тогтоосон. Биеийн байдлын хувьд 10 гаруй кг турсан, биеийн байдал сайнгүй байгаа. Гэхдээ манай үйлчлүүлэг  гомдол гаргасан зүйл байхгүй. С.Баярцогт үнэн мөнийг тогтоолгох л хүсэлтэй байгаа тул харьцангуй тайван байгаа” гэсэн тайлбар мэдээллийг өгсөн юм. 

Тэгвэл С.Баярцогтоос  хоригдож байх хугацаандаа нийтдээ  3-4 удаагийн мэдүүлэг авсан гэнэ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
эдгээр нөхдөдөөс учируулсан хохиролын төлбөр ямар нэгэн хэмжээгээр авах 10 кг турах олон арваараа гуйланчилал ядуурал үхэл зовлонд монгол түмэн нэрвэгдсэн бус уу
2018/06/14 122.201.22.148
S.ERDENE
BAYR BAYRTSOGT SAIHAN BILEG NARIG HERGE HULESEN HORIGDLUD
2018/06/13 66.181.185.35