8o
Улаанбаатар хот
mobile menu

Бэртсэн хүүхдүүдээс 4 нь эмнэлэгт хүргэгджээ

2018-06-13 16:29:00

Хүүхдийн паркын эргэлддэг пуужин тоглоом нь хугарч унаж, олон хүүхдүүд бэртсэн харамсалтай хэрэг  гарчээ. Хугарсан пуужин дотроос хүүхдүүд нэг нэгээр нь зөөж гаргаж байгаа аж. Мөн эмнэлгий яаралтай түргэн тусламж дуудсан байна. Хэргийн талаар  СБД-ийн цагдаагийн 1-р хэлтэст 15.13 цагийн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнд "Сансарын хөлөг" гэх тоглоомонд хүүхэд дарагдлаа гэсэн дуудлага ирсний дагуу тус цагдаагийн хэлтсээс хэргийн газар ажиллаж байгаа юм байна.  

Яг одоо хэргийн газар НМХГ, тус  дүүргийн цагдаагийн газрын албан хаагчид ажиллаж байгаа аж.НМХГ-ын урьдчилсан байдлаар тенхикийн бүрэн бүтэн байдал алдагдсанаас осол гарсан гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн тоглоом дотор байсан хүүхдүүдээс 4 хүүхэд зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн оноштойгоор ГССҮТ-д хүргэгдээд байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр, дөрвөн хүүхэд гэмтсэний хоёрынх нь биеийн байдал хүнд, үлдсэн хоёр нь хөнгөн гэмтжээ. 

Тун удахгүй албаны хүмүүс нь мэдээлэл хийх аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bolor
Yaaag unen ichmeer
2018/06/13 64.119.16.44
иргэн
Монгол шиг хүүхдийн төлөө юм хийдэггүй улс байхгүйштэ
2018/06/13 49.0.212.10