8o
Улаанбаатар хот
mobile menu

"Юун сүртэй юм бэ. Хүний амь нас эрсдээ юу” гэв

2018-06-14 08:22:00

-Эргэлддэг пуужин 2 жилийн өмнө эргэлдэж байхдаа гацаж байсан-

Хүүхдийн парк насжилт дууссан, гацдаг эргэлддэг пуужингаа ажиллуулсаар байна. Одоогоос хоёр жилийн өмнө энэхүү эргэлддэг пуужин эргэлдэж байх явцдаа гацаж байсан. Тухайн үед паркийн зүгээс ямар нэгэн хариу тайлбар мэдэгдэл хийлгүй өнгөрсөн. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр өдрийн 15:00 цагийн үед нөгөө л эргэлддэг пуужин ажиллаж байхдаа голоороо хугарч унаж тоглож байсан хүүхдүүд бэртсэн харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, хэргийн талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст 15.13 цагийн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнд "Сансарын хөлөг" гэх тоглоом буюу эргэлддэг пуужинд хүүхэд дарагдлаа гэсэн дуудлага ирсэн байна. Уг дуудлагын дагуу хэргийн газар тус дүүргийн цагдаагийн хэлтэс, НМХГ-аас холбогдох албан тушаалтнууд очиж ажилласан байна. НМХГ-ын урьдчилсан байдлаар тенхикийн бүрэн бүтэн байдал алдагдсан, чанарын шаардлага хангаагүй тоглоомыг ажлуулсан гэсэн дүгнэлт гарсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр  тоглоом дотор 2 том хүн, 6 хүүхэд сууж байсан гэнэ. Эдгээр хүүхдүүдээс 4 нь зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн оноштойгоор тухайн үед ГССҮТ-д хүргэгдсэн. Энэ 4 нь хүүхдээс хоёрынх нь биеийн байдал хүнд, үлдсэн хоёр нь хөнгөн гэмтсэн гэнэ. Одоогоор тоглоомон дотор сууж явсан 14 настай охины бие нэлээд зовиуртай байгаа аж. 

Осолдсон хүүхдүүдийг ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Сайнбаяр хүлээн авч үзлэг, оношилгоо хийжээ. Хүүхдүүдийг үзлэг, оношилгоонд оруулахад  бага зэрэг толгой, мөр өвдөх зэрэг зөөлөн эдийн гэмтэл авсан байжээ. Үүний дагуу уух эм, зөвлөгөө бичиж өгөөд ноцтой зүйл ажиглагдаагүй гурван хүүхдийн гэрт нь буцаасан байна. Харин бусдаасаа илүү бэртсэн 14 настай н.Цагаансувд охиныг үзээд, биеийн байдлыг нь ажиглаж байгаа аж. 

-н.ЦАГААНСУВД ОХИНЫ БИЕ ЗОВИУРТАЙ БАЙНА-

н.Цагаансувьд охины бие нэлээн зовиуртай өвдөлтийн байдалтай байгаа аж. Гэл бүлийнх нь зүгээс охиныгоо томографт харуулахыг хүсч байгаа аж. Охины эмээ С.Саранбилэг хэлэх  “Хацар нь нь хавдаад, хоёр нүд нь долир болчихлоо. Бас нүүр нь шарлаад байна. Миний охин жүдогоор хичээллэдэг юм. Удахгүй тэмцээнд орох гэж байсан. Тэмцээн чухал биш, бие нь гайгүй болоод босоод ирээсэй л гэж залбирч сууна" гэсэн мэдээллийг хэлсэн байна. 


Энэхүү эргэлддэг пуужин эвдэрч хүүхдүүдийн эрүүл мэндэд хохирол учруулж, амь насанд хүрэхгүй гэх баталгаагүй нөхцөл байдалтай байгааг харууллаа. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ?. Паркийн тоглоомтой холбоотой осол үүгээр дуусахгүй. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд энд осол гарч, хүний аминд хүрэх дөхөж байсан. Тус паркийн галзуу хулганы хэсэгт эвдрэл гарч, тухайн үед сууж байсан 16 хүн гэмтэж, сэтгэл санааны хямралд орж байв. Тухайн үед паркийн зүгээс тоглоом эвдрээгүй хэмээн үгүйсгэж мэдээлэл хийж байсан. 

-“Юун сүртэй юм. Хүний амь нас эрсдээ юу” гэж хэнэг ч үгүй хариулж байна

Тэгвэл өнөөдөр паркийн зүгээс ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй. Гэхдээ өчигдөр осол болсон газар очиж мэдээлэл, сурвалжлага бэлтгэхэд тэнд байсан паркийн тохижилтын ажилтан “Юун сүртэй юм бэ. Хүний амь нас эрсдээ юу. Битгийн ингэж хүний мууд дурлаж бай” хэмээн зандарч, зураг дарахыг хориглосон байна.

“Хүний амь нас эрсдээ юу” гэж хэнэг ч үгүй хариулж байгаа нь хамгийн аймаар. Хүүхдийн гэх тодотголтой ганц тоглоомын төвөөр үйлчлүүлснийхээ төлөө ийм хариу сонсох нь хэр зохистой вэ. Таны, миний хүүхэд хөгжиж, баясаж тоглохын төлөө амь насаа дэнчинд тавих дээрээ тулаад байгаа энэ үйлдэлд хэн хариуцлага хүлээх вэ, хүүхдүүдийн эрүүл мэндийн хохирол, эцэг эхчүүдийн сэтгэл санааны хохирлыг хэн барагдуулах вэ. Тоглоомийн стандарт, шаардлага хангасан эсэх, насжилт дууссан, хүүхдийн биед гэмтэл хор учруулахгүй байх тал дээр Мэргэжлийн хяналтын байгууллага юу хийж байна вэ?.

-Б.Батнягт: БИДЭНД ХАРИУЦЛАГААС ЗУГАТАХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ-

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Батнягт энэ асуудлаар "Жил бүр парк нээлтээ хийхээс өмнө МХЕГ-аас тоглоомнуудын чанар стандартын асуудлаар мэдэгдэл ирүүлдэг. Түүний дагуу бид засвар үйлчилгээгээ хийгээд үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Мөн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн өдөр бүр үйл ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө буюу өглөөний 9:00 цагт тоглоомнуудаа шалгадаг. Энэ тоглоомын тухайд өмнө нь гинж мултраад илүү эргэлт хийж байсан тохиолдол байгаа. Бид 2009 онд захиалга өгч хийлгээд 2010 онд угсарч суурилуулсан. Насжилтын тухай тодорхой заасан хугацаа байдаггүй. Засвар үйлчилгээнээсээ хамаараад ашиглалтын хугацаа янз бүр байдаг.  Бидэнд хариуцлагаас зугтах шаардлага байхгүй. Аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан хариуцлага хүлээх хуультай байдаг. Бид хариуцлага хүлээх болно” гэх тайлбарыг өгчээ. 

Өмнөх жилүүдэд паркийн тоглоомонд хийсэн мэргэжлийн хяналтын шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, насны хязгаарлалт заагаагүй, хүүхдийн биед хортой материалаар хийгдсэн, чанарын шаардлага хангахгүй зэрэг олон зөрчлүүд илэрсэн байдаг.

-Паркийг хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гэж хэлэхээсээ илүүтэйгээр ашиг орлого, бизнесийн талбар болж-

Гэтэл яагаад эдгээр тоглоомыг өнөөдрийг хүртэл ажиллуулсаар байна вэ. Хүүхдийн паркийг хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гэж хэлэхээсээ илүүтэйгээр ашиг орлого, бизнесийн талбар гэвэл зохилтой.  

Анх 1965 оны 11-р сарын 10-ны өдрийн шийдвэрээр  “Хотын Соёл Амралтын Парк” нэртэйгээр байгуулагдаж байсан тус газар нь нийт 30 тоглоомтой. Ихэнхийг нь Хонг-Конгогоос авчирсан гэсэн ч өнөөдөр зөвлөлтийн үеийн тоглоомнууд байх жишээний.

Хүүхдийн тоглоомын талбайн газрыг ард түмний нүдэн дээр хуваагаад зарчихсан. Гэтэл өнөөдөр ашиглалтын шаардлага хангахгүй тоглоомыг бизнесийн зориулалтаар ашиглаж хүүхдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байна шүү дээ. Анх газрыг нь авахдаа Хонконгийн Дисней лэнд шиг болгоод өгчихнө. Та бүхэн маш сайхан тогломоор хүүхдүүдээ тоглуулна гэж ярьж, хэлж явсан нөхдүүд өнөөдөр ямар тайлбар хийх гэж байна вэ?. 

Ашиглалтын шаардлага хангахгүй, хэзээ мөдхөн эвдэрч унахад бэлэн тоглоомыг ажиллуулахыг зөвшөөрсөн Мэргэжлийн хяналтынхан ч үүнд хариуцлага хүлээх ёстой. 

 

Аливаа зүйлд эдэлгээний хугацаа дуусна гэж бий. Үүнийг паркийн удирдлагууд яагаад мэдэхгүй, ойлгохгүй байна вэ. Мэдсэн мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг явсаар байна уу. Өчигдрийн осол тоглоомнуудын ашиглах хугацаа аль хэдий нь дууссан гэрчилж байна шүү дээ Паркийн удирдлагууд аа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Отгоо
Галзуу хулгана дээр суугаад хүчтэй тоормозлон зогсоход хүүхэд элгээ дараад бууж ирдэг. Тар няр хийсэн бас их аюултай. Хүүхэд болохоор доргилтыг тоодоггүй тэгсгээд зүгээр гээд л дараагийн тоглоом руу
2018/06/15 202.70.33.242
Altan
Yu gesen ug be? Iim khariutslaggui muukhai ug khejj yaj bolj bna aa
2018/06/15 112.72.14.197
Үгүй ер өө өөрөө хүүхэдгүй, эрүүл байхын үнэ цэнийг мэддэггүй хүн байх нь ээ дээ
Юун сүртэй юм бэ гэж хэлж буй ажилчныг өөрийг нь тоглоом дотор суулгаад нэг онхолдуулаад үзэхсэн. Тэгж хэлж байгаа хүнийг ёс зүйн үүднээс ажлаас нь ядаж халах хэрэгтэй.
2018/06/15 151.159.104.8
Зочин
Хүүхдийн эрүүл мэндийг хохироочоод юу гэж бгаан цаашдаа гэмтсэн хүүхдийн эрүүл мэндэд ямар ноцтрй хохирол гарч болохыг тааж мэдэхгүй шдээ. Өрөөл татанхай болох ч юм билүү .
2018/06/14 103.212.116.21
Erleg
Ereenii xog deer bsan togloom awchirchixaad ix ashig olson baixdaa.
2018/06/14 66.181.161.36
mongol
Yamar niigemd amidarc baigaagaa odoo hurtel oilgoogui bicees baina. Zerleg kapitalizm gedeg cini ene shuudee.
2018/06/14 27.123.212.141
SHUDARGA
Yun surtei yum gej HELSEN adguusnaas dor amitand ch BAS hariutslaga tootsoh heregtei. !!!!hujaaa hulhi togloomtoi hunii unergui shunaltnuudiig changa shiitgeh heregtei!!!!!!!!!
2018/06/14 107.77.85.80
irgen
Mergejliin khynalt gej turiin baiguullaga baigaa biz dee shalgaj khaaj boldoggui ym uu avilga avaad l arilaa biz muusain atsnuud ym shantaajlaKHAAS UURIIG YU CH MEDEKHGUI SUUDAL SHIREENII BUGLUUSNUUD
2018/06/14 183.177.98.182