8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ-ын 15 дайчин амиа алдсан өдрөөс хойш яг 11 жил өнгөрчээ

2018-06-14 08:36:00

Онцгой байдлын ерөнхий газрын 15 дайчин амиа алдсан өдрөөс хойш яг 11 жил өнгөрчээ. 2007 оны зургадугаар сарын 14. Тухайн үед Төрийн туг бөхийн, “МИ-8”-ийн ослоор амиа алдсан 15 хүүгийнхээ араас ард түмэн гашуудаж байлаа.

Тухайн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт ойн түймэр гарсан юм. Иймээс шүхэрчин, гал сөнөөгч зэрэг аврагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод буулгах тушаалыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн тухайн үеийн сайд С.Отгонбаяр зургадугаар сарын 13-нд өгчээ. Эх орныхоо төлөө амь хайрлахгүй гэдгээ тангаргалсан 22 аврагч даалгаврыг гүйцэтгэхээр аав ээж, хань ижил, үр хүүхдээ орхиод үүрэгт албандаа мордсон.  Ингээд цаг агаарын хүнд нөхцөлд ойн түймэр унтраахаар мордсон 15 аврагч  эргэж ирэлгүй  эх орныхоо хөрсөнд шингэсэн юм. 

Эх орон 15 дайчнаа мартах учиргүй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
УМ МА НИ БАД МЭ ХУМ
АЙМААР ШҮҮ. БУРХАН МИНЬ. БҮГД ХҮН БОЛЖ ЭРГЭЖ ТӨРСӨН БАЙХОО
2018/06/15 112.72.14.191
Оовол
Энэ хүмүүс түймрийн голомтонд ойрхон буулгах гэж яваад найз минь амиа алдсан тэр хүн гавьяат хүн байлаа бас их ч хараалгасан даа
2018/06/14 59.153.112.224