8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн талаар байр сууриа илэрхийлнэ

2018-06-14 08:48:47

 

"Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол-практикийн олон улсын бага хурал өнөөдөр 09.00-18.00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож шүүх эрх мэдлийн талаар анх удаа байр сууриа илэрхийлнэ.

 Мөн  онол-практикийн олон улсын бага хуралд "Шүүх эрх мэдэл ба иргэдийн итгэл”, "Шүүгчийн томилгоо, сургалт”, "Шүүхийн захиргааны чиг үүрэг ба загвар” гэсэн үндсэн гурван чиглэлээр олон улсын эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

     Тухайлбал Академич, Монгол Улсын гавьяат хуульч Ж.Амарсанаа "Шүүхийг удирдахуй, шүүхэд дэмжлэг үзүүлэхүй: Үндсэн хуулийн үзэл санаа”, Доктор, дэд профессор О.Мөнхсайхан "Монгол Улсын шүүх эрх мэдлийн талаарх хөндлөнгийн судалгаа, үр дүн шинжилгээ”, IDLO олон улсын байгууллагын төлөөлөгч КлифтонЖонсон "Шүүхийн ил тод, нээлттэй байдал ба шүүхийн захиргаа” сэдвээр тус тус илтгэл тавина.

     Мөн БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн дэд дарга ФэнгВэнли "БНХАУ-ын шүүгчдийн сургалтын тогтолцоо ба бусад орны шүүгчдийг сургах нь”, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхий зөвлөх Мари-ЭннБиркен "Шүүгчийн сургалтын тогтолцоо: Европын сэргээн босголт хөгжлийн банкны туршлагад суурилсан шилдэг практик”, Нагояа Их Сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн эрдэмтэн, багш НакамураЁшитака "Япон улсын шүүгч бэлтгэх, давтан сургах, томилох тогтолцоо” сэдвээр тус тус илтгэл тавих юм.

    Харин Бүгд Найрамдах Турк Улсын Шүүгч, прокурорын зөвлөлийн 2 дугаар танхимын гишүүн, Хяналтын шатны шүүхийн шүүгч Апп-Арслан "Шүүхийн захиргааг удирдах талаарх БНТУ-ын Шүүгч, прокурорын зөвлөлийн чиг үүрэг” сэдвээр илтгэл тавих бол "Шүүхийн захиргааны харьцуулсан судалгаа: Шүүхийн захиргааны олон улсын холбооны гишүүн улсуудын туршлага” сэдвээр АНУ-ын Муж Улсуудын Шүүхийн үндэсний төвийн дэд ерөнхийлөгч ЖефрриАпперсон илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

     Онол-практикийн бага хурлын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор профессор Н.Лүндэндорж "Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн туршлага” сэдвээр илтгэл тавина.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment