8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хааны эрэлд-2018" эхэллээ

2018-06-14 09:10:23

Энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “Хааны эрэлд 2018” олон улсын сургуулилт Монголд 15 дахь жилдээ  зохион байгуулагдах гэж байна. Сургуулилт энэ сарын 14-28-ны хооронд зохион байгуулагдах  юм байна.  Монгол Улс болон АНУ-ын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг энэ сургуулилт 2003 оноос хоёр орны хамтарсан сургуулилтаар эхэлсэн бөгөөд 2006 оноос өргөжин олон улсын сургуулилт болсон юм.

“Хааны эрэлд 2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулилтад 26 орны 1400 орчим цэргийн албан хаагчид оролцож байгаа аж. Сургуулиар команд штабын сургууль, рот, салааны хээрийн сургууль, тусгай хүчний болон усны сургуулийг  тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ удаагийн сургуулилтад Бутаны Вант улсаас цэргийн ажиглагч, Катар Улсаас салааны бүрэлдэхүүн анх удаа оролцож байгаагаар онцлог аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл