8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр Москва хотод нээлтээ хийнэ

2018-06-14 09:22:25

Дэлхийн олон зуун сая хүмүүсийн хүсэн хүлээсэн спортын төрлүүдээс хамгийн олон үзэгчтэй, хөгжөөн дэмжигчидтэй хөлбөмбөгийн "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" ОХУ-д эхэлнэ. Дөрвөн жилд ганцхан удаа болдог ДАШТ-д тив тивийн 32 улсын шигшээ багууд хүрэлцэн ирээд байна. 

Өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа Москва хотод 23:00 цагт эхлэх ба нээлтийн тоглолт ОХУ, Саудын Арабын хооронд болно.  Зохион байгуулагч ОХУ “А” хэсгийг тэргүүлж байгаа ба өнөөдрийн тоглолт тэдний хамгийн том боломж байх ёстой. Дэлхийн чансааны 70-р байранд бичигддэг ОХУ-ын хувьд Уругвай, Саудын Араб, Египет улсуудын хамтаар нэг хэсэгт багтсан байна. 

ОХУ анх удаагаа эх нутагтаа энэхүү тэмцээнийг зохион байгуулах ба аль тэртээх 1990 онд ЗХУ хэмээн байх үедээ хүлээн авах байсан боловч Улстөр, нийгмийн байдлаас болоод эрхээ Итали улсад шилжүүлсэн билээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
...
Амгалан төвд барилгын материал ба авто сэлбэгийн худалдааны талбай түрээслүүлэх буюу гадна талбайд чингэлэг байрлуулна.тел: 80886906
2018/06/14 103.57.95.97
  • Recent
  • Most Read
  • Most Comment