8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-06-14 11:02:18

ХОНЬ - (3/21-4/19)

Зорилго чиглэл, хүсэл мөрөөдлөө нэгтгэхийг хичээ. Санхүүгийн дэвшил ажиглагдана. Нийгэм, гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо зохиц эсвэл харилцан буулт хийх хэрэггэй. Гэхдээ сэтгэл дотроо хэн гэдгээ мартаж болохгүй. Дотоод эрч хүч, материаллаг хэрэгцээгээ хангах үйл ажиллагаанд анхаар. Хилийн чанадаас мэдээ ирэхийг хүлээх нь таны тэвчээрийг барах байх.

ҮХЭР - (4/20-5/20)

Танд сэтгэл ханамж авчрах өдөр. Мэргэжилдээ дадлага туршлага хуримтлуулахад энэ өдрийг зориулах бололтой. Өглөөгүүр ажлын эрч хүчээр дүүрэн сэтгэл ханамжтай байна. Мөн зарим нь ганцаараа байхыг хүснэ. Ингэснээр чухал асуудлаа шийдэх боломж нээгдэнэ. Өөрийгөө таньж мэдэх хэрэггэйг одод зөвлөж байна. Маш завгүй ажилласаны дүнд удирдах албан тушаалтан тань магтах болно.

ИХЭР - (5/21-6/21)

Эрт босвол иог бясалгал, өглөөний дасгал хийх хангалттай цаг гарах болно. Танд эхний хоёр долоо хоногийн турш энэ бүгд дэмий илүү ажил мэт санагдах боловч аажимдаа таатай нөлөөлнө. Найз нөхөд, хамт олонтойгоо харилцаагаа зохицуулж, боломжтой бүх зүйлээ хийхийг хичээ. Хэрвээ уучлалт гуйх шаардлагатай бол хойшлуулах хэрэггүй. Танд нэр хүндээ алдаж буй мэт санагдаж болох ч уучлалт гуйсны дараа сэтгэл хөнгөрч нэр төрөө хадгалан үлдэнэ.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Та өнөөдөр тун их эрч хүчтэй байна. Энэхүү эерэг зөв энергээ ашигла. Бусдыг болон өөрийгөө гайхшруулах зүйл хий. Яг одоо таны бусдынхаас тэс өөр ер бусын зүйл хийж үзэх хүсэл эрмэлзлэл маш өндөр байна. Таны нэр хүнд өсөх болно. Нар одоо хүртэл таны далдуур үйл ажиллагааны 12-р гэр Ихрийн ордод байсаар байна. Тиймээс энэ үе бол таны биеэ сэргээж цэнэглэж авах энэ жилийн гол үе. Нар 6 хоногийн дараа таны өөрийн чинь тэмдэг мэлхийн орд руу орно.

АРСЛАН - (7/23-8/22)

Төлөвлөсөн бүхнээ хий. Ажил дээрээ хоцорч ирэх ч уулзалт цагтаа эхлэхгүй аз болно. Та харилцан буулт хийж, гэр ахуйн болон албан ажлаа зэрэг зохицуулахыг хүсэх бололтой. Гэрээсээ ажлаа амжуулсан ч болно шүү дээ. Өөрт ногдсон үүрэг хариуцлагаа хөнгөвчлөн, тав тухтай байхыг хичээ. Дор хаяж л гэр ажлын дунд явах гэж цаг заваа үрэхгүй. Арслангууд ихэд бүтээлч санаачилгатай хүмүүс.  

ОХИН - (8/23-9/22)

Өнөөдөр чухал гэрээ хэлэлцээр байгуулахад тун ашигтай өдөр байх болно. Мөнгө олох гайхалтай шинэ санаа төрж, төлөвлөгөө боловсруулах болно. Мөн таны байгуулсан гэрээ амжилт дагуулна. Санхүүгийн шинжээчээр санхүүгийн байдлаа тодорхойлуул. Хүмүүсийн дунд таны нэр хүнд мэдэгдэхүйц өснө. Хэрвээ та хилийн чанад руу аялалаар явах эсвэл хол амьдардаг хамаатныдаа зочлохын тулд чөлөө авсан бол яг одоо хийх ажлаа сайтар төлөвлө.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Ирж буй шинэ долоо хоногт хичээнгүй чамбай ажиллах хэрэгтэй. Та туршлага, мэдлэгээ нэмэгдүүлэх болно. Танд жилийн турш өргөн хэмжээг хамарсан аялал хийх, сурч боловсрох боломж олгоно. Хэрвээ зохиолч бол хийсэн ажлаа хэвлүүлэх тохиромжтой цаг. Та гадны соёл иргэншлийг судалж сонирхож магадгүй.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Хэрэв дэргэд тань сайхан ярьж, эерэг уур амьсгалыг бүрдүүлдэг хэн нэгэн байдаг бол өнөөдрийг ганцаараа өнгөрүүлэх гэсний хэрэггүй. Бие махбодийн дохиог сайн сонс. Сэтгэл хөдлөл таны эрүүл мэндэд нөлөөлөхөөс болгоомжил. Хэрвээ та сул зогсолтоо үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсч байгаа бол йог, тай дасгал хийж аливаа зүйлсийг дүгнэн цэгнэ. Ажил дээр дарамт үүсвэл энэ байдлаа гэр бүлийн гишүүддээ битгий гарга.  

НУМ - (11/22-12/21)

Шинэ ажил төрөл эхлэх болон ажил хэргийн түнштэй шинээр харилцаа холбоо тогтооход таатай өдөр. Дадаж сурсан зүйлдээ өөрөөр хандах, этгээд сонин үйлдэл гаргах, болчимгүй үг хэллэг хэрэглэх зэрэг нь бусдыг гайхшруулж, шүүмжлэлийн бай, ярианы гол сэдэв болж мэднэ. Тиймээс аль болох төлөв даруу байхыг хичээ. Таны тэвчээргүй, тогтворгүй зан шүүмж дагуулна.

МАТАР - (12/22-1/19)

Өнөөдрийн тайван, тогтвортой байдал нь бүтээмжийг нэмэгдүүлж, амжилттай болгоно. Орон гэрийг тав тухтай байлгах нь таны хувийн болон гэр бүлийн амьдралд онцгой нөлөөлнө. Та чухал ажил хэрэг, үүрэг хариуцлагаа хойшлуулах хэрэггүй. Таны хэлэлцэх асуудлын жагсаалт өдөр тутмын үүрэгт ажлаар дүүрэн байх ч амьдрапын сайхан зүйлсийг тааламжтайгаар хүлээж авахад цаг гарга. Тоглоом наргиангүй байдал нь бүүдгэр уйтгартай санагдана.

БУМБА - (1/20-2/18)

Өнөө өглөө ямар нэг төлөвлөгөө гаргахаасаа өмнө хайртынхаа тухай бодно. Гэрээ хэлцэл амжилтгүй болох шинжтэй. Өөрийн нөхцөл байдлыг ахин үнэлж шийдвэр гаргахаа түр хойшлуул. Хэдэн цагийг гэртээ өнгөрүүлж гэр орны ажлаасаа хурдан сал. Хэрэв та өөрийгөө бусдаас тусгаарлагдсан зожиг гэж байгаа бол эргэн тойрон дахь ижил сонирхолтой найз нөхдөө хар.  

ЗАГАС - (2/19-3/20)

Ирээдүй өөдөө алгуурханаар, тууштайгаар урагшилсаар бай. Сахилга бат, дэг журамтай байдал тань санхүү болон бизнесийн яриа хэлэлцээрт тань туслах болно. Хэрвээ бусдын эсрэг өөрийгөө тавих хэрэггэй нөхцөл байдалд байгаа бол та тэдэнтэй өрсөлдөхөөс өөр аргагүй. Төрөлхийн тамирчин Загаснууд сонгосон спортдоо гаргууд байж чадна. Одод таны замыг гэрэлтүүж байна. Өөрийн гэсэн орон зайтай байх нь та нарт үргэлж чухал байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment