8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Баярхүү: Зуслангийн бүсийн ойд зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгана

2018-06-14 12:51:48

Нийслэлээс зуслангийн бүсэд ой, усны сан бүхий газарт олгогдсон газруудыг судалж, хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр шат дараатай ажлууд хийгдэж байгаа билээ. 

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хандгайт, Шаргаморьт орчмын нутаг дэвсгэр дэх зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэдийн газрыг чөлөөлөх, орц гарцыг нээх ажлыг эхлүүлэхээр газар дээр нь шалгалт хийжээ.

ҮҮРЭГ 

Энэ үеэр холбогдох албаныханд ажлын хоёр өдрийн дотор зөвшөөрөлгүй хашаа татсан, зөвшөөрөлтэй боловч зуслангийн ой, усны сан бүхий газарт хашаа, хаалт барьсан бүх зөрчлүүдийн нэгдсэн жагсаалтыг гаргаж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд яаралтай албан мэдэгдэл хүргүүлэх үүрэг даалгавар өгсөн байна.

Эх сурвалж: Нийслэлийн Захирагчийн ажлын алба

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Hot.oo ehleed tsegtselchihdee!!! Ym ymluu uscheed....
2018/06/14 103.254.120.83
  • Recent
  • Most Read
  • Most Comment