26o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Гантулга: Энэ байдлыг цааш үргэлжлүүлэхийг үнэхээр хүсээгүй

2018-06-14 13:28:00

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Гантулгаас тодрууллаа. 

-Би Төрийн ордонд мэдээлэл хийх эрхгүй болсон-

-Та УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа санаачилсан хууль, хийж хэрэгжүүлсэн ямар ямар ажил байна вэ?

-Би Төрийн ордонд мэдээлэл хийх эрхгүй болсон. Үүнийг та бүхэн ойлгож байгаа байх. УИХ-ын гишүүний бүрэн эрх маань миний хүсэлтээр өнөөдрөөс цуцлагдаж байна. Тиймээс УИХ-ын нөхөн сонгууль болохоор боллоо. Би Монголын улс төрд өөрийгөө нийгмийн шинэ захиалга байсан гэж бодож байна. Залуу хүнийг, нийгмийн шинэчлэл өөрчлөлтийг хүссэн хүсэлт сонголтын нэг илэрхийлэл нь Д.Гантулга 2016 оны сонгуульд 28 настай УИХ-ын гишүүн болж байлаа. Энэ нь Монголын улс төрийн амьдралд шинэ өөрчлөлт болсон. Харамсалтай нь үүнийг эсэргүүцсэн, олон жил бугшсан нийгмийн давлагаа, зохион байгуулалттай бүлэглэл байна. Үүний эсрэг бид идэвхтэй ажилласан. Тэр залуучуудын нэг байхыг хичээж ирсэн.

-Таныг хоёр сарын өмнө УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх саналаа өгч байсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Би гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ удаа дараа илэрхийлж байсан. Харамсалтай нь энэ асуудлыг хэлэлцэх боломжтой, боломжгүй гэж хугацаа алдсан.

Аргагүй эрхэнд би түдгэлзэх саналаа дөрөвдүгээр сарын 5-нд  хаврын чуулган эхлэхэд УИХ-ын даргад өгсөн. Үүнийг хэлэлцэх хууль эрх зүйн орчин байгаагүй. Ингээд тавдугаар сарын 5-нд хуульд өөрчлөлт оруулж, хууль эрх зүйн орчин бүрдсэн. Өнгөрсөн долоо хоногт бүлэг хэлэлцээд шийдвэрээ гаргасан. Би бол үүнийг УИХ-ын тэр дундаа МАН-ын бүлэг, фракцын шийдвэр байгаагүй гэж бодож байгаа.

Шүүхийн байгууллага миний гэм буруутайг тогтоогоогүй байхад гишүүнээс түдгэлзүүлэх нь буруу гэж үзсэн байх. Гэтэл энэ долоо хоног эхлэхэд энэ асуудал дуусаагүй. Дахиад үргэлжилсэн. Би энэ байдлыг цааш үргэлжлүүлэхийг үнэхээр хүсээгүй. Тиймээс УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Жирийн иргэний хувьд асуудлаа шийдүүлнэ. Би жирийн иргэн болсон шүү. Намайг ямар нэгэн дархан эрхтэй хүн гэж битгий хандаасай гэж хүсч байна. Хамгийн харамсалтай байгаа нь сонгогчдоосоо уучлал хүсмээр байна. 

-Та улс төрд буцаж ирэх үү. Асуудлаа хууль хяналтын байгууллагаар тогтоолгосны дараа ямар нэгэн шийдвэр гарна?

-Улс төрөөс явах, буцан ирэх тухай ойлголт зөвхөн УИХ-ын гишүүн байхаар хэмжигддэг гэж бодохгүй байна. Хийхийг зорьдог, бодож санадаг зүйлсээ үргэлжлүүлж хийх болно.

-Танд намын зүгээс ямар нэгэн шахалт үзүүлсэн үү?

-Тийм зүйл байхгүй. Энэ бол зөвхөн миний, Гантулга гэх хүний шийдвэр байсан. 

-Өнгөрсөн хугацаанд хийхээр зорьсон ажлуудаа хийж чадсан уу. Тойрогтоо хэр ажиллаж байв? 

-Хоёр, гурван зүйл бодож байсны нэг нь УИХ-ын гишүүн гэдэг бол зөвхөн тойргийг төлөөлж, тэнд байгаа иргэдийн өмнөөс ярих ёсгүй гэж боддог. Ийм байгаа учраас л парламент дээр улс орны том бодлогууд гацдаг. Тойргийн хэмжээний жижиг төслүүд хэрэгждэг, бүлэг фракц бол явдаг. Тиймээс би ганц тойргоо бус бүтэн хардаг байх юмсан гэж хичээж өнгөрсөн хугацаанд 21 аймгаа тойрч ажиллаж байсан.

Төрийн албаны тухай хууль, залуучуудын асуудал гээд олон зүйл байлаа. Өнгөрсөн цаг хугацаанд Монгол Улс 26 жилийн дараа Залуучуудын төрийн агентлагтай болсон. Гэр бүлгийн агентлагтай болсон. Энд бас миний санал байсан. Үүнийг Засгийн газар дэмжсэнд би талархаж явдаг. Монгол Улс залуучуудын хуультай болсон. Залуу гишүүний хувьд хийсэн гол ажил гэж бодож байна.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Сүртэй,ноцолохгүй,байхаар,дуртай, байна,гэж,бодоод,хүчэн,нийсэн,гэж ,өмгөөлөгч,чинь,хүлээсэнӨмгөөлөгч,Гантулга,гэшүүн дур,тавьсан,Нөгөө,хүүхэн,ч,дур,тавьсан,Ийм,болхоор хүчэн,биш,гэж,гэнээ,,/тэнэг/
2018/06/21 103.10.23.116
ZEV
U.tur hamgiin bohir togloom baidal iim bolson ued bur c ayultai henii umnuus yund yalluulj magadgui.
2018/06/15 27.123.212.141
ЯЧБӨХ
ӨНДРӨӨС ИХ ЧАНГА УНАЛАА ДАА ХӨӨРХИЙ. ЗАЛУУ ХҮН. ЯМАР ХҮН АЛЖ ХҮРЭЭ ТАЛСАН БИШ. ЦАГ ХУГАЦАА ЭМЧЛЭХ БИЗ. ХЭДЭН ЖИЛ СУУГААД Л ГАРААД ИРНЭ. ГАДАГШАА ГАРЧ АМЬДРАХ БИЗ
2018/06/15 112.72.14.191
G
Hvchindvvlsen geh emegtei ni mungu awaad suraggui bolj de
2018/06/15 103.10.21.76
Dmongol
Genen zaluu nasniha itgemtgii zangaas bolj huchin hiisen gej shaaj bsn hogiin muu umhii buzar nudnii bulai mongol dayar onigoo shivshig bolson huduunii hoshnognii us Bandaash MAN d bayar hurgi
2018/06/15 203.91.115.39
Дотуур хувцасны дэлгvvрийн эзэн
Яасан залуугаасаа монго их идэж худлаа хулгай 2-г сурхаар шийдсиймбдээ
2018/06/14 107.77.85.80
  • Recent
  • Most Read
  • Most Comment