8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын хөдөлгөөний мэдээллийг гар утаснаасаа аваарай

2018-06-14 18:10:00

Урин дулаан цаг ирж зам талбайн засвар, шинэчлэлийн ажлууд эхэлсэнтэй холбогдуулж зам хааж хөдөлгөөний эрчим удааширч байгаа учир эрхэм жолооч, зорчигч та бүхэнд “UB traffic” гар утасны апликейшныг санал болгож байна. 

Энэхүү апликейшн нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний мэдээллийг илүү ухаалаг байдлаар танд мэдээлэх болно. Явах цэг, хүрэх цэгээ сонгосноор жолооч, зорчигч танд ачаалалтай зам уулзваруудыг мэдээлэх, хаагдсан болон осол аваар гарсан тохиолдлуудыг мэдэгдсэнээр ачаалалгүй замаар түргэн шуурхай зорчих боломжийг хангах юм.

Замын хөдөлгөөний мэдээллийг гар утаснаасаа аваарай

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл