8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын шүүх 49-ийнханыг хаацайлж байна

2018-06-14 18:25:00

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл тус үйлдвэрийн захирлуудыг чөлөөлж заримыг нь сэлгэн томилсон. Гэвч захирлуудыг чөлөөлсөн ТУЗ-ийн  өнгөрсөн зургаадугаар сарын 06,07 ны өдрийн  хурлын шийдвэр хууль бус хүчин төгөлдөр үйлчлэх ёсгүй. Өөрөөр хэлбэл захирлуудыг чөлөөлж томилж болохгүй гэж үзэж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байгаа “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн талаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. ТУЗ-ийн шийдвэрийн  дагуу өнөөдөр шинээр томилогдсон захирлууд ажлаа авах ёстой байсан ч энэ үйл явцтай зэрэгцээд шүүх яаруу сандруу “МКК” ХХК-ийн талд шийдвэр гаргалаа. Тодруулбал  Эрдэнэт үйлдвэрийн халаа сэлгээтэй холбоотой энэ маргааныг өнөөдөр шүүхээр хэлэлцээд “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн талд гарчээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзээд захирлуудын албан тушаалыг хөндөх үндэслэлгүй гэж шүүх шийдлээ. Эндээс харахад Монголын шүүх аливаа нэгэн байгууллагын шийдвэрээс хамаарч,  захиалгаар, хэн нэгний нөлөөнд автаж  шийдвэр гаргадаг гэж хардагдахаар байна.  Засгийн газар, УИХ-аасаа монголын саалийн үнээ болсон Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь төрийн мэдэлд авчихаад байхад харин шүүхээс 49 хувийнханы талд орж ийнхүү шийдвэр гаргасанд олон нийт бухимдалтай байна. Эрдэнэт үйлдвэрийн өмчлөлтэй  холбоотой маргаан хоёр зуныг дамжиж үргэлжлэх нь ээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
ямарч байсан 100 хувь төрийнх байх ёстой
2018/06/15 49.0.191.250
Ьв
Шүүгч баримттай болоод шийдвэр гаргасан биз, хүний өмнөөс хэн нэр төрөө барах билээдээ
2018/06/15 27.123.214.85
Гш
Засгийн газар 49мөнгийг төлөөд хувиа ав, шүүхийн зөв шүү дээ. Аливаа зүйлд төр түрэмгийлэл хийж болохгүй ээ
2018/06/15 27.123.214.85
Suka
HUZUGUI HUNI BUNI NOHOD SHUGCH NAR BOLOCHEEE
2018/06/15 66.181.185.184
төрийн тэргүүн хуулийн байгууллагуудаа шинэчлээч
Ерөнхийлөгч хуулийн байгууллагуудад өөрчлөлт хийх ёстой. Юу гэсэн үг вэ? төрийнхөө шийдвэрийг эсэргүүцдэг шүүгчийг халах ёстой. ШҮГЧ, прокурорууд МАН, АН ын төр бараадаж тэрбумтан болдог жишгийг дагаж
2018/06/15 122.201.24.66
Иргэн
49 хувь ч эзэнтэй харин 51 хувийг ардын намын хэн нь аваад дараад таг сууна вэ
2018/06/15 64.119.20.31
ерөнхийлөгч шүүхийг шинэчлэх ажлаа эхлүүлжээч
ШЕЗ ийн даргыг халах замаар шүүхийн шэнэчлэл эхлэх ёстой. ШЕЗ ийн дарга алуурчин байх ёсгүй. ТӨР засгийн эсрэг ажлаад байгаа шүүгч нарыг шууд халах ёстой. ТЭРБУМТАН шүүгч байх ёсгүй
2018/06/15 122.201.24.66
M.enhbolf
TSAHIAGIN SHESIN ZAHIALGA SHUGCH NART HEREG USGECHEE
2018/06/14 66.181.177.27
Irgen
Hen sain ajilna tuuniig burhkan iveedgiim. Hiij ajillaj chaddag zaluuchuudaa demjitsgeeye mongolchuudaa. Orosiin tald baisan umchiig mongoldoo mongol hun ezemshij baigaad harin bahkarhkamaar .
2018/06/14 202.55.188.43
харамсаж байна
Хуулийнхан төрийнхөө эсрэг ажиллаж байна даа. Ингэж болох уу? Яасан даварсан шүүгч вэ? Нэрийг нь зарлаж, болохгүй бол ажлаас нь хөөх хэрэгтэй
2018/06/14 122.201.24.66
Зочин
100%төрийн өмч шүү
2018/06/14 112.72.14.194