8o
Улаанбаатар хот
mobile menu

М-Си-Эс Групп сүүлийн 3 жилд ЖДБ эрхлэгчдийн 13 хувьтай хамтран ажиллаж, 680 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ

2018-06-15 08:29:00

 

Манай улсад 2017 оны байдлаар 60,330 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамаарч байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлснээр ажлын байр олноор бий болох, иргэдийн хөдөлмөрлөх сонирхол дээшилж ажилгүйдэл, ядуурал буурах, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэх, өрсөлдөх чадвар бүхий ЖДҮ-үүд бойжих, эдийн засгийн өсөлт өрхөд орох зэрэг олон талын өндөр ач холбогдолтой юм. Тиймээс ч жижиг, дунд үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж, бодлогоор хөгжүүлэх нь аливаа улс орны эдийн засгийн нэн тэргүүний эрхэм зорилтодтооцогддог. Төр, засгийн зүгээс ЖДҮ хөгжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, санхүүжилтийн дэмжлэг болон татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого баримтланажиллаж байгаа ч хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаар дамжуулан 2006-2015 онуудын хооронд 600 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтэнд зарцуулжээ.

Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг төрөөс ийнхүү дэмжихээс гадна хувийн хэвшлийн томоохон компаниуд бараа, ажил үйлчилгээ худалдан авах замаар урт хугацааны үр өгөөжтэй хамтын ажиллагаа өрнүүлэн дэмждэг жишиг бий. Тухайлбал, М-Си-Эс Групп аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж иржээ. Сүүлийн гурван жилд гэхэд 6,155 аж ахуйн нэгж, 2,000 орчим хувь хүмүүстэй хамтран ажиллаж, тэдгээрээс нийтдээ 680 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан нь төрөөс 2006-2015 онуудад буюу 9 жилд ЖДҮ дэмжсэн санхүүжилтээс давж байна.Энэ нь тус Групп сүүлийн 3 жилд гэхэд улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй нийт жижиг, дунд аж ахуй нэгжүүдийн 13 хувьтай хамтран ажилласан үзүүлэлт юм. Нөгөөтэйгүүр үндэсний нэг томоохон хувийн компани дотоодын аж ахуйн нэгжүүддээ 680 тэрбум төгрөгийн тендер хуваарилсныг харуулж байна. Ингэснээр тэдгээр аж ахуйн нэгжүүд тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэн, 50,000 орчим шууд бус ажлын байр бий болгожээ. 

М-Си-Эс Групп нь өнгөрсөн 25 жилийн хугацаандүндэсний томоохон компани болон өргөжихдөө үйл ажиллагааныхааулс орон, хүмүүст өгөх өгөөжийг эн тэргүүнд тавьж, нийгмийн ач холбогдлыг ямагт харгалзан үзэж ирсний бодит жишээ нь дээрх худалдан авалтын үйл ажиллагаа юм. Мөн ажлын байр олноор бий болгох, эдийн засгийн хүндрэлтэй үеүдэд тэдгээрийг тогтвортой хадгалах, хуулиар хүлээсэн татвар шимтгэлээ үнэнч шударгаар төлж, улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулахзэрэг үзүүлэлтүүдээр хувийн хэвшлээ олон жил манлайлж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж иржээ.

                                                                                                                         Б.Энхтуяа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл