8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-06-15 08:54:58

09.00 цагт МУИС-ийн 5-р байранд TRANSITIONS IN NORTHEAST ASIAN POLITICS" сэдэвт олон улсын хурал эхэлнэ. Энэ хуралд БНСУ-ын Инха Их Сургуулийн 4 эрдэмтэн судлаач ирж оролцож байгаагаас гадна, Монголын судлаачид, мөн түүнчлэн Тайвань болон АНУ-ын эрдэмтэн судлаачид оролцож байна. 

09:00-11:00 цагийн хооронд Бль Скай зочид буудлын хурлын танхимд Эрүүл мэндийн салбарын Мастер төлөвлөгөө боловсруулах төслийн нээлтийн үйл ажиллагаа болно. 

09:00 цагт Кемпински зочид буудлын хурлын танхимд Эрүүл мэндийн яам, Монгол дахь Францын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж буй Монгол, Франц эмч нарын 2 дахь удаагийн чуулга уулзалт болно. 

10:00 цагт Монголын Сурагчдын Холбооноос санаачилан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Дэмжлэгтэйгээр 8 дахь жилдээ зохион байгуулж буй "Өсвөрийн 333 сургагч багш-2018" үндэсний хөтөлбөр Төрийн ордоны их танхимд нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулхаар боллоо. Хүндэтгэлийн ёслолийн үйл ажиллагаанд урилгаар МУГЖ Сосорбарам, Жонон хамтлаг тус тус оролцоно. 

10:00 цагт Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хурлын нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцоно. 

10:00 цагт "Завхан аймгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо" сэдэвт уулзалт, зөвлөгөөн Төрийн ордны А танхимд болно.

11.00 цагт Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд “Монгол төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” үзэсгэлэнгийн нээлтийн ёслол болно.

11:30 цагт "Шүүх эрх мэдлийн болон Хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан мөн e-justice.mn сайт"- ын нээлтийн үйл ажиллагаа болно. 

13:00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд хэвлэлийн бага хуралтай тул урьж байна. Хурлаар мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын талаар мэдээлэл хийх учир МСҮТ, политехник коллеж, хөдөлмөрийн зах зээлд гаргаж буй мэргэжилтэй ажилчдын ажлын байр, ур чадвартай холбоотой бүхий л асуултдаа яамны удирдлага, холбогдох албаныхнаас хариулт авах боломжтой. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment