12o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Ука залуусыг доргионо

2018-06-16 13:30:00

Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ зуны хамгийн том задгай талбайн шоу өчигдөр эхэлсэн. Монголын хамгийн том хөгжмийн наадам “Xуур Music Festival 2018” ийнхүү хоёр дахь жилдээ өчигдөр, өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд залуусыг доргиох нь ээ. Энэ жилийн хөгжмийн наадам зохион байгуулалт, хөгжим болон гэрэлтүүлэг, үйлчилгээ өмнөх жилийнхээсээ илүү байх болно гэдгийг зохион байгуулагчид амласан юм.

Наадмын эхний өдөр хип хоп урсгалаар амьсгалах бол хоёр дахь өдөр поп, электро хөгжмөөр ирсэн залуусын зүрхний хэмнэлийг хурдасгах нь. 

Эхний өдөр буюу өчигдрийн онцлох уран бүтээлчээр удаан хугацаанд тайзнаа гараагүй “Татар” хамтлагийнхан байв. Тэд энэ үдэш “Бороо”, “Ганцаараа”, “Бусдын хайрыг хүндэл” зэрэг 15 жил залуусын аманд аялагдсаар ирсэн хит дуунууд дуулж биднийг цаг хугацаагаар аялуулан "Хуур" хөгжмийн наадмын нэгэн тод өнгө болон хэмнэл нэмсэн. Эхний өдрийн дэмжигч уран бүтээлчээр “Люмино” хамтлаг оролцож байсан.

Харин хоёр дахь өдрийн буюу өнөөдрийн онцлох уран бүтээлчээр өнгөрсөн жилийн “HOT” уран бүтээлч Ука сонгогдоод байгаа. Тэрээр “Don’t Stop” цомгийн хит дуунуудаараа залуусын шөрмөсийг таттал хамтдаа бүжнэ гэсэн шүү.

Мөн Тайвань, Японоос авьяаслаг DJ нар ирж, дэлгэц хөгжим гэрэлтэй хамт тоглодог VJ найруулагч Австралиас оролцож байна.

Ирсэн зочдод зориулан олон үйлчилгээг санал болгож байгаа бөгөөд халуун хоол, хөнгөн зууш, ундаа, усанд санаа зовох хэрэггүйг зохион байгуулагчид дуулгасан. Тиймээс наадмын тасалбараа урьдчилан авч амжаагүй бол өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгээс худалдан авч болно.

Энэ жил Наадмын Ерөнхий зохион байгуулагчаар BRB компани, хамтран зохион байгуулагч Marshall Inc, Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч "Гэр" контент групп, Ерөнхий ивээн тэтгэгч Голомт банк оролцож илүү дэвшилтэт шинэ техник технологийн хүчийг ашигласан мэргэжлийн тайз засч, шинэлэг дуу хөгжмийг залуусдаа хүргэх гэж байна. Мөн Юнител групп, MSM, Номин холдинг, АПУ компани, Shoogy Boom, Нью Ложистик, Өргөө Лазер Синема, Чингис Хаан зочид буудал, Брэнд Лаб, Tse, Монгол контент ХХК байгууллагууд наадмын зохион байгуулалтад оролцож байгаа.

Өнөөдөр тэд залуусын доргионо...

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment