8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 20-ны өдөр хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгнө

2018-06-16 14:00:00

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Монголын хуульчдын холбоотой  хамтран энэ сарын 20-нд иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх гэж байна.

“Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг тогтмол зохион байгуулахаар болсон. удаагийн өдөрлөгийг энэ сарын 20-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар /Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон/-ын байранд 09.00-16.00 цагийн хооронд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment