8o
Улаанбаатар хот
mobile menu

Mорь дагах зам нь төлөвлөгдсөн хэтийн ажил

2018-06-15 18:05:00

Замаа сайжруулах нь “Монгол Наадам Цогцолбор”-ын ирээдүйн төлөвлөгөөний нэг хэсэг Хүй долоон худагт уламжлалт болон сонгомол морин уралдааныг хөгжүүлэх, морин тойруулгын ажлыг хамтран явуулах, нийтийн аюулгүй байдлыг хангах, уяачдын гэрийн буйр, хурдан морины бэлчээрийг хамгаалах зорилгоор “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ болон “Монголын морин спорт уяачдын холбоо” хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ үеэр зам барих асуудлыг олон нийт ихээр шүүмжилсэн. Тус зам барих асуудал бол “Монгол наадам цогцолбор”-ыг бүтээн байгуулахад тусгагдсан дэд бүтцийн томоохон ажлуудын нэг хэсэг бөгөөд энэ замыг ойрын хугацаанд барих асуудал огт байхгүй юм байна.

Энэ талаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл-ээс тодруулахад: “Бид Хүй долоон худгийг жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаатай Үндэсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын цогцолбор болгохооор төлөвлөн ажиллаж байна. Замын тухайд төлөвлөлтийн шатандаа яваа ажил. Яг төсөв нь тодорхой болоод юу юугүй тавигдах гээд байгаа зам огт биш.

Хүй долоо худагт спорт, наадмын цогцолбор газар болгох төлөвлөгөөг өмнөх Засгийн газрын үеэр шийдэж баталсан. Энэ төлөвлөгөөнд Хүй долоо худагт шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах, цэнгэлдэх хүрээлэн дагасан дэд бүтэц байгуулах ажлуудыг 2040 он хүртэл хийх төлөвлөгөө бий. Энэ дэд бүтцийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын нэг нь хурдан морины дагуу засмал зам барьж комисс болон ТВ-үүдийн машиныг явуулан тоосжилтыг багасгах юм.

Үүний зэрэгцээ тус замыг олон төрлөөр ашиглах санаа төдий юм. Дэд бүтэц, бүтээн байгуулатын олон ажил байгаа ба эдгээрийг тоочин ярьсанаас хэвлэл, мэдээллийн хэрэгслээр замыг нь сугалан, онцлож яриад байх шиг байна" гэв.

Олон хүний бухимдлыг төрүүлсэн морь дагах машинд зориулсан замын тухайд улсын төсвөөс гаргаж, ойрын хугацаанд тавих талаар ямар нэгэн төсөв, төлөвлөгөө огт тусгагдаагүй ирээдүйн төлөвлөлт юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл