8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга 60 тэрбумын асуудлаа шийдүүлэхээс нааш би чуулганы хуралдаанд суухгүй

2018-06-15 16:56:00

 

УИХ-ын гишүүн, УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2018.06.15/Авлигатай тэмцэх газраас дуудсаны дагуу 15.00 цагт очиж мэдүүлэг өгсөн байна. Тэрбээр мэдүүлэг өгснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Тэрээр, "Стандарт банктай холбоотой асуудлыг АТГ шалгаад удлаа. Яагаад энэ асуудлыг одоо хүртэл түдгэлзүүлээд яваад байна вэ гэдгийг асуулаа. Эрдэнэтийн 49 хувийн дуулиантай холбоотой асуудал УИХ-ын шийдвэр гараад байхад мартагдах шатандаа орлоо. Энэ асуудал авлигатай холбоотой эсэхэд яагаад одоо хүртэл тайлбар өгөхгүй байгааг АТГ-аас асуулаа. Дуулиант 60 тэрбумын хэрэг юу болсныг асуулаа. Өнөөдөр би нэг зүйлийг илэрхийлье гэж бодож байна. Монголын нийгэмд нэг асуудал дуулиан болж гарч ирээд л баахан шуугиж байгаад мартагддаг боллоо. 60 тэрбумын хэрэг маш бодиттой бичлэгтэй хэргийг АТГ шалгасан. Хэрэв 60 тэрбумын хэргийн бүрэлдэхүүний нэг хэсэг нь АТГ өөрөө биш бол энэ хэргийг шалгаж, цэг тавиач ээ гэж байр сууриа илэрхийллээ. Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч хаана явна вэ. Амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёсны дуу хоолой болно гэсэн Ерөнхий сайд хаана явна вэ. Хэрэв би Хууль зүйн сайд болбол хуулийн шударга ёсны хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд хаана явна вэ. Яагаад өнөөдөр Монголд дуулиант хэргүүд нь замхарч,  нийтийн сонсгол хийснийх нь төлөө гишүүдийг дуудаж байцааж байна. Хувь хүнийхээ хувьд өнөөдөр тэвчээр алдагдаж байна.

Би Төрийн ордонд маш удаан хугацаанд хашгирсан, хэлсэн. Хаврын чуулганаас өмнө энэ асуудалд цэг тавихгүй бол олон нийттэй, иргэдтэй, төрийн бус байгууллагуудтай нийлж, шударга ёсны тэмцлийг орон даяар эхлүүлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн би 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалыг хаших ёс зүй байхгүй гэж бодож байна. Тиймээс түүнийг сайн дураараа УИХ-ын даргаасаа түдгэлзэж, 60 тэрбумын хэргээр прокурор, АТГ-ын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй. Тэр хүртэл би УИХ-ын чуулганы хуралдаан суухгүй" гэлээ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ж.Батзандан нарын УИХ-ын гишүүд өнгөрсөн өвөл Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Тэр үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн Б.Хурцын эсрэг байр суурь илэрхийлсэнтэй холбоотой АТГ-аас дууджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
залуу
исүс номлогч оюука гадаадад жилд нэг удаа болдог исүсийн 13 хонгийн цуглаанд оролцох гээд их хуралаа тасдаж болохгүй ийм худлаа шалтаг гаргаж яавах гэж байгаан мэдэхгүй биш тэнэг гар
2018/06/22 43.242.242.163
21
Ийм санал нь Их хурлыг зөв рүү оруулах байх. Гэтэл АТГ дууддаг. Байгуллагын ёс суртахуун гэж байна.
2018/06/19 66.181.182.238
131313
залуу гишүүд ийм л дайчин байх хэрэгтэй дээ. амжилт хүсье.
2018/06/17 202.55.191.205
123
Залуусаа. Ийм хүнийг уухайлан дэмжие. Тэхгүй бол ирээдүй чинь яг одоотой адил авилга өр, ширэнд баригдсан хэвээр байх болно.
2018/06/17 202.55.191.205
123
С.М Оюун-Эрдэнэ гишүүнийг дэмжиж байна. Залуучуудын төлөөлөл болсон боловсролтой, нэр гар 2 нь цэвэр залуу ингэх ёстой. Ард талд чинь намын ялгваралгүй ард түмэн байна. Зөв Зөв Зөв Та хий ард түмэн д
2018/06/17 202.55.191.205
С.М
Оюун-Эрдэнэ гишүүнийг дэмжиж байна. Залуучуудын төлөөлөл болсон боловсролтой, нэр гар 2 нь цэвэр залуу ингэх ёстой. Ард талд чинь намын ялгваралгүй ард түмэн байна. Зөв Зөв Зөв Та хий ард түмэн дэмжин
2018/06/16 124.158.90.7
Зочин
Залуусаа. Ийм хүнийг уухайлан дэмжие. Тэхгүй бол ирээдүй чинь яг одоотой адил авилга өр, ширэнд баригдсан хэвээр байх болно.
2018/06/16 103.229.120.100
нэгдээч ГУЙЯ
АН-ын Эрдэнэ гэдэг чинь РЕЦЕДИВ биш юм аа гэхэд том гарын хулгайчдын нэг байх шүү. Энэ залууг дэмжих үүүүүүүүүүүүүүүүү. Мөнгө хаана үнэртэнэ тэнд Эрдэнэ байж л байх байх.
2018/06/16 103.57.94.12
Зүтгэцгээе
Энэ залуу сэтгэлээсээ яриад байх шиг. УИХ дээр лобби бүлгийн нөхөд нь дэмжээд хурлаа орхих хэрэгтэй. Мөн бие даагч, МАХН-ы гишүүд тэднийг дагаад АН ч гэсэн хөдлөх байх гэж найдаж байна.
2018/06/16 103.57.94.12
Баатар
Оюунэрдэнэ өөрөө шудрага байж чадахуу эхнээсээ л эвлүүлэг Аныхан хийсэн гүтгэлэг гээд л орилж байсанаа байдал буруу тийш эргэх нь тодорхой болонгуут шудрага дүр эсгэж шоудаад байх юм
2018/06/16 202.9.41.58
зочин
Хэрүүлийн бузараа зайлаач
2018/06/16 103.229.123.60
зочин
зөв ийм эалуучуудыг дэмжиж байна
2018/06/16 202.179.31.43
дэмжиж байна
ТӨР бараадаж тэрбумтан болсон М. ЭНХБОЛДыг хуулийнхан шалгах ёстой. ЯАЖ тэрбумтан болсон түүхээ тайлбаөрлах ёстой. ЭНЭ ЗАЛУУ ГИШҮҮНГ ДЭМЖИЖ БАЙНА. ман АА ЦЭВЭРЛЭЕ ГЭВЭЛ м. энхболдООС ЭНЭ АЖЛАА ЭХЛҮҮЛЭ
2018/06/16 122.201.24.66
Иргэ
Солиот Эх гэж нэг кино баыгшдээ?! тэрний хүүхэд юм болов уу?! У.Хүрэлсүхээс өолж энэ хүүхэд хэцүүдлээшдээ?! 69-н тэрбум гэж Лхүмбийн хэргийг дмвтсахр л амьсгал хураах нь дээ хөөрхий?! Уламжлалт аргыг
2018/06/16 27.123.214.93
дэмжигч
хоёр намын луйварчид идсэн ууснаа ингэсгээд хааж сурсанаараа ээлжит аргаа хэрэглэж байна. Одоо луйварчдаас авсан мөнгөө эргүүлж авах л хэрэгтэй
2018/06/16 202.70.33.242
Уншинч
М.Энхболд өөрөө хүсэлтээрээ гарч намынхаа нэрийг цэвэрлээчээ. Өлөн царайлаад өлөв дөлөв гээд идэх уух юм хайгаад суухаар зайлаачээ
2018/06/15 202.9.47.177
Цэрэн Цагаанцэгмэд
Эхний ээлжинд М.Энхболд, Ц.Нямдорж, Хаянхярваа нарыг зайлуулахаас нааш УИХ-ын үйл ажиллагаа, улс орны хувь заяа яагаад ч өөдлөхгүй нь ээ. Хэн ч, яаж ч хэлээд огт тоохгүй юм. Тэд заал бослогод хүргэх
2018/06/15 150.129.140.44
Ха
Сайн бна жэнкогийн хуссан 700 тэрбум төгрөгийг шалга гээ
2018/06/15 64.119.20.32
Иргэн
Зөв бодолтой мундаг залуу шүү. Ард түмээн ийм л улсуудыг дэмжвэл Монгол урагшлана. шүү.
2018/06/15 103.229.122.121
зочин
Шударга бус ёсыг нулимаж хуулийг уландаа гишгэж монгол орныг үгүй хийж сэтгэлээ ханатал шударга бус ёсыг дэмжиж бгаа юмуу энэ 65 ард түмний төлөөлөл.тийм бол тарцгаа.
2018/06/15 59.153.112.158
зочин
65 дотор энэ шударга ёс хуули дээдэлж үнэнийг яриж бгаа залуугийн талд орж дэмжих зориг зүрхтэй ард түмний төлөөлөл бна уу.үгүй юу.
2018/06/15 59.153.112.158
иргэн
АТГ ажилаа хийгээчээ, УИХ ын ажлыг зааж өгдөг болсиймуу
2018/06/15 103.26.195.72
Баярлалаа
Хүмүүсийн хамгийн дургүйг хүргэдэг зүйл бол шудрага бус байдал.Уяач Энхболд маш олон юманд холбоотой.Улаанбаатарчууд руу "улаан хацарт Алим" шидэж байсан нь үнэхээр хөгийн.
2018/06/15 202.179.27.12
ЗОЧИН
зөв шүү ингэж байж л МАНАН арилна
2018/06/15 66.181.190.37
зочин
гищүүд та нар ганц нэгээрээ ажил хаяхаар олуулаа нийлээд хаявал арай үр дүнтэй бусуу
2018/06/15 112.72.9.162
зочин
залуу гишүүд ийм л дайчин байх хэрэгтэй дээ. амжилт хүсье.
2018/06/15 202.179.27.6