8o
Улаанбаатар хот
mobile menu

Бөхчүүд бэлтгэлдээ аль хэдийн гарчээ

2018-06-16 17:00:00

Улсын баяр наадам ойртсон энэ өдрүүдэд бөхчүүд аймаг, сумаараа хуваагдан гал болон бэлтгэлдээ гарахаар зэхэж,  эхний галууд бэлтгэлдээ хэдийнэ гарчээ.

Тодруулбал,
 

  • Зургадугаар сарын 14-нд Хэнтий аймгийн Хан Хэнтий аварга дэвжээний бөхчүүд Ар гүнтийн даваа даваад "ЦАГААН ХУСТЫН АМ" гэдэг газар,
  • Зургадугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Их Монголын хүчтэн дэвжээний бөхчүүд Төв аймгийн Бугын Сангийн аж ахуйд,
  • Зургадугаар сарын 11-нд Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээний бөхчүүд Цонжин болдогын "МАНДАЛ" амралтад,
  • Зургадугаар сарын 10-нд Дархан-Уул аймгийн Дархан Хайрхан дэвжээний бөхчүүд "ЗУЛЗАГЫН" голд,
  • Зургадугаар сарын 10-нд Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээний бөхчүүд Харзтайд,
  • Зургадугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Увс нуур бөхийн галын бөхчүүд тус тус бэлтгэлдээ гарсан байна.


Харин Орхон, Хөвсгөл аймгийн бөхчүүд зургадугаар сарын 20-ноос наадмын бэлтгэлдээ гарахаар болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment