16o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

2018-06-17 11:53:57

Малчидиргэдэд зориулсан мэдээ

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нь дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүснэ.

2018 оны 06 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цээдорж
Цаг уурын мэдээ худлаа зарлах нь хэвийн үзэгдэл болжээ. Өчигдөр оройн мэдээ хийсэн хүмүүсийг ажлаас халвал таарна
2018/06/17 49.0.218.143
  • Recent
  • Most Read
  • Most Comment