МХЕГ-аас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад Халиун-Уул ХХК-ийн супермаркетад худалдан борлуулж байсан "Белая черёмуха”, "Гордый буревестник” нэрийн зөөлөн чихрийг мэдрэхүйн үзүүлэлтээр үзэхэд өнгө нь цайрч нүх гарсан, толбо үүссэн, хатсан, "Белая черёмуха” нэрийн зөөлөн чихэр цаасан дотроо өтсөн байсныг илрүүлсэн байна. Тус супермаркетийн үйл ажиллагааг зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар зогсоож захиргааны арга хэмжээ авсан байна.
"Белая черёмуха” орос чихэр дотроосоо өтжээ
2016-02-08 14:40:00