8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Сүхбат: Улсын баяр наадам эмх замбараагүй болбол хариуцлагыг нь Б.Бат-Эрдэнэ хүлээнэ

2018-06-18 12:06:00

УИХ-ын гишүүн А.Сүхбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд бөхчүүдийн дундах хагаралдаан, нутаг усаар ялгаварлан гадуурхах үүднээс допингийн асуудлыг гаргаж ирдэг талаар онцолсон юм. Мөн энэ сарын 15-нд Монголын Бөхийн Холбоо эвлэрч нэгдэх тухайгаа ярилцсан нь их найрсаг уур амьсгалтай болоод хамтарч ажиллахаар шийдэж улмаар маргааш нь буюу зургаадугаар сарын 16-нд нь гарын үсэг зурахаар тохиролцсон ч УИХ-ын гишүүн аварга Б.Бат-Эрдэнэ нэгдэх асуудлыг наадмын дараа болгох санал гаргаж шийдэхээс татгалзсан гэдгийг дурдсан юм.

Энэхүү хуралд Дархан аварга Б.Бат-Эрдэнийн талаас Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын заан Ц.Мягмарсүрэн, МҮБХ талаас тэргүүн Л.Чинбат, Дархан аварга Х.Баянмөнх, Дархан аварга А.Сүхбат нар оролцжээ.

Дархан аварга Х.Баянмөнх зүгээс уулзалтын эхэнд маргаан, талцлаа эцэслэж, эвлэрлийн гэрээ байгуулж, ард түмнээ хүндэтгэж, наадмаа сайхан хийж, талуудаас төлөөлөгчөө гаргаж комиссоо байгуулж, дүрмээ шинэчилж, баяр наадмын дараа Их Эеэ хуралдуулаад тэргүүнээ дахин сонгоод МҮБХ-гоо хамтдаа удирдаад, хөгжүүлээд явъя гэдэг санал гаргажээ.

Уг саналыг Дархан аварга А.Сүхбат, Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын заан Ц.Мягмарсүрэн зэрэг хуралд оролцсон бүх хүмүүс 100 хувь дэмжиж, дээрх асуудлуудыг Дархан аварга Б.Бат-Эрдэнэд танилцуулчихаад гэрээгээ өглөө нь 8.00 цагт байгуулъя гээд  22.00 цагт уулзалт дуусчээ.

Б.Бат-Эрдэнэ аварга хэлсэн ярьсаныхаа эсрэг байж улиг болсон хуучин удирдлагын үгээр явж байна.  Үндэсний их баяр наадмаар бөхчүүдийн дунд элдэв асуудал үүсвэл Б.Бат-Эрдэнэ аварга хариуцлага хүлээх ёстой. Үнэндээ бөхчүүдийн энэхүү зөрчлийг үргэлжлүүлэн, даамжруулах нь чухам хэнд ашигтай юм бэ гэдгийг дурдлаа.  

Түүнчлэн “Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 9-нд наадмын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ Бөхийн Холбооны маргаан баяр наадамд нөлөөлөх учиргүй гэж байв.

Гэвч Бөхийн Холбооны хуваагдал, зөрчил ийнхүү улам даамжирсан хэвээр байна. Одоогийн байдлаар Монголын Бөхийн Холбоо Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэсэн хоёр тэргүүнтэй болоод буй. Бөхийн өргөө бол ард түмэн, улсын хөрөнгөөр боссон учраас ямар нэг компанийн өмч биш. 

Бид Бөхийн өргөөний төлөө биш олон жил бугшсан дарамт шахалт, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах байдлыг таслан зогсоох гэсэн үйлдэл. Л.Чинбатыг бид их хурлаараа сонгож, бүртгүүлсэн. Гэвч өнөөдөр тамга тэмдгийг нь хүчингүй гээд олон нийтэд зарлачихсан. Бид хуулийн дагуу л явж байна. Харин Б.Бат-Эрдэнэ хүчингүй тамга тэмдэг ашиглаад л явж байна.

Энэ хүн хууль зөрчдөг, уландаа гишгэдэг, ард түмэнд буруу ойлголт өгдөг, хагалган бутаргадаг ийм л хүн болсон байна. Хэн нь хэн бэ гэдгийг ярих цаг болсон. Улсын баяр наадам эмх замбараагүй болж, наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд барилдахгүй бол хариуцлагыг нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ хүлээнэ гэдгийг тэрбээр нэмж хэлье” гэв.

Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Санал нэгдээгүй гэдгээ эвлэрэх хуралд оролцсон гишүүд юу гэж тайлбарласан юм бэ?

-Үндэсний их баяр наадам хаяанд тулсан ийм үед зөв зүйтэй сайхан зохион байгуулж, Монгол бөхчүүд эвдрэлцээгүй, Их эеээ амжилттай зохион байгуулах асуудлыг ярилцсан. Хоёр талаас уулзсан бөхчүүдээс ямар ч эсэргүүцсэн байдал гараагүй.

-Тавдугаар сард болсон Их эе хуралдаанд танай талыг төлөөлсөн хуралдаанд яагаад хэн ч оролцоогүй юм бэ?

-Бид тэр хуралдаанд оролцох, ойлголцох боломж байгаагүй.

-Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарсан уу. Таны биед халдсан асуудал юу болсон бэ?

-Бөхчүүд бэлтгэлдээ гарсан байгаа гэсэн. Бөхчүүдийг халх, дөрвөд, зүүн, баруун аймгуудаар нь ялгаад байвал барилдахгүй шүү гэдгийг хэлж байгаа юм.

-Допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гээд байгаа. Бөхийн холбоо маргаантай ийм үед допинг хэрэглэсэн гэх бөхчүүд барилдах уу?

-Энэ допингийн асуудал бас л дарван аварга Б.Бат-Эрдэнэтэй холбоотой. Хэний нэр төрийг гутаах, хэнийг барилдуулах вэ гэдгийг Б.Бат-Эрдэнэ аварга л шийдэж, зохион байгуулж байна. Гарьд Бат-Орших “Би допинг хэрэглээгүй, Увс аймгийн бөх гэдгээрээ л гадуурхагдаж байна” гэж хэлсэн. Энэ мэт бөхчүүдийн нэр төрд халдсан ийм үйлдэлүүдээс салах ёстой. Допингийн асуудал цэг тавих, эсэргүүцэх ёстой. Гэхдээ олон улсад итгэмжлэгдсэн лабораторид хийгдсэн, цаг хугацааны хувьд ч тухай бүрт нь шийдэх ёстой. Ер нь цаашдаа тав давсан биш бүх бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болох ёстой.

-Ерөнхийлөгч бөхчүүдийг эвээ олж чадахгүй бол Бөхийн өргөөг төрийн мэдэлд авч, зарим бөхчүүдийн цолыг хураана гэсэн. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ард түмний хөрөнгө оруулалт болон төрийн хөрөнгө оруулалт буюу 1,6 тэрбум төгрөгөөр боссон. Гэтэл өнөөдрийг хүртэл Бөхийн өргөөний тайлан байдаггүй. Тэгэхээр Бөхийн өргөө ард түмний хөрөнгөөр боссон бол тайлангаа ч гэсэн үнэн зөвөөр л тайлагнах ёстой.

-Бөхийн холбооныхон наадмаас өмнө асуудлаа шийдэж чадахгүй бол бөхчүүд барилдахгүй юм биш биз гэсэн болгомжлол байна. Тухайлбал, асуудлаа наадмаас өмнө шийдэж чадахгүй бол танай талыг дэмжиж байгаа бөхчүүд наадмар барилдах уу?

-Ингэж эрхийг нь хасаад, нэр хүндэд нь халдаад байвал барилдахгүй. Хэрвээ бөхчүүд наадмаар барилдахгүй гээд эмх замбараагүй байдал үүсвэл ялыг нь Б.Бат-Эрдэнэ үүрээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
сүхбат бол хамгийн муухай хүн ийм хүн бас байхаа АН-МАН руу 7хонгийн дотор урамсан зодгоо тайлаад буцсан зэргцэж цол авсан нөхрөө амлаад олны өмнө бууж өгсөн ийм хүн энэ төрд ийм цолтой байж болох уу
2018/06/19 202.21.113.110
bi
suhbat heruuliin alim boliochee
2018/06/19 119.40.103.3
Болио
Сүхбатаа битгий шалчигнаад байлдаа... чиний ммжилтыг хүндэлж бна.Наа үйлдэл чинь болохгүй бна.Сайхан намбатай бай.Цол чинь сайхан.Далчигнаад байвал цолыг чинь хурааж болохгүй гэсэн хууль байхгүй шүү.
2018/06/18 59.153.112.150
basaev
Та нар цөмөөрөө зайлцгаа муу хэрүүлийн бузарууд
2018/06/18 66.181.160.8
oyunbold
muu eorloson uudgu jaal.
2018/06/18 66.181.160.90
oyunbold
noyon uuliig tunhsen chinbatad buhiin holboo shiljsen sain eor bish shu suldtei tsergiin mori busgaad tuga aldsan yawdal bolson.sain yum law bish.
2018/06/18 66.181.160.90
zochin
Suhbat,Bayanaa zail
2018/06/18 202.21.106.116
зочин
Баянаа аваргаа та нилээн хэдэн жилийн өмнө бөхийн өргөө байтугай төв цэнгэлдэхээр ч шагайхгүй гэж ам гарч байлуу даа. таны хагас "зуун жилийн ганцаардал... миний ялалт" номыг уншиж сууна. та одоо орх
2018/06/18 66.181.160.12
Зочин
Сүхбатаа битгий худлаа шаагаад байгаач ээ.Чи өөрөө л далдаганаад байх юм.Чи зүгээр л зайлаад өгчих.Баянаа та хоёр л байхгүй бол бүх юм эмх цэгцэндээ орчихно.
2018/06/18 66.181.161.36
zochin
za zailaa suhbataa jaijiisan novsh
2018/06/18 122.201.31.239
А
Хамаг бузар булайг А.Сүхбат, Х.Баянмөнх хоёр хийж байгаа бэздээ. Хогийн гарууда
2018/06/18 103.26.195.63
bu
энэ бөхчүүд улс эх орны хөгжилд яг ямар нөлөө үзүүлж яаж хөгжүүлсан юм бэ хэлээд өгөх хүн байна уу?
2018/06/18 202.55.183.178
ZOCHIN
муусайн шалдан лаларуудаар яадгийн,СҮХБАТАА чи зайл заа
2018/06/18 103.206.195.28
зочин
Баянмөнх Сүхбат нар бол шуналын бузарууд. Хашсан авсан газраа ганц мод суулгаагүй хав дарж хэнд өгөхөөр хүлээж байгаа нь тодорхой. эдгээрийг дарах цаг болсон.
2018/06/18 49.0.218.143
зочин
Б.Бат-Эрдэнэ дархан аварга тэргүүтэй холбоо бол албан ёсных биздээ. А.Сүбат гэх мэт нөхдүүд цаашаа.
2018/06/18 202.179.24.228
БАТ
СҮХБАТ, БАЯНМӨНХ, БАТЭРДЭНЭ, ЧИН ЗОРИГ НАРЫН БААТАРЫН ЦОЛ ШАГНАЛЫГ ХУРААГААЧ. ГАНЦ МОРИН УРАЛДААНД ХЭРҮҮЛ ГАРАХАД ЦОЛЫГ ХУРААСАН.ЗАРИМ НЬ ЭНЭ ОЛОН ЖИЛ ШУНАЛАА ДАРЖ ЯАДАХГҮЙ ХЭРЭЛДЭЭД БАЙГААГ ХАРАХГҮЙ
2018/06/18 124.158.124.142
Бат
Наадмаа будлиулхад уриалж байгаа энэ хүний ухааны хэмжээш таниж авлаа. Одоо та нар хэрүүлээ зогсоож чадхаасаа өнгөрчээ бөхийн цолоо хураалгаад шүүхээр явхаасдаа хайран олны итгэл хүндлэл..
2018/06/18 202.21.106.151
зочин
сүхбатыг аварга гэж хэлэхэд ч хэцүү хүн дээ дандаа но-той барилдаан хийдэг
2018/06/18 124.158.112.3
зочин
энийг хэн аварга гэдгийг допингчин байж монголд хамгийн анх удаа допинг хэрэглэж түрүүлж байсан бөх гэж байгаа шүү сүхбат мөн ч муухай яа кккк
2018/06/18 124.158.112.3
зочин
сүхбат өөрөө допинг хэрэглэж байж аварга болсон биз дээ сүхбатын дэргэд бат-эрдэнэ аварга бол аваргын дайтай аварга шүү
2018/06/18 124.158.112.3
Хүн
Бат-Орших өөрөө ямар эм хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн ш дээ одоо болохоор энэ нэг хүргэн царайлсан 2 эхнэртэй гар Барилдахгүй нь тэр л биз нэг аймгийн бөхөөр төрийн наадам дутахгүй БАТ-ЭРДЭНЭ тэргүүн
2018/06/18 202.70.33.242
Иргэн
Наадмын бөх тэр чигээрээ хахууль, хуурамч барилдаан
2018/06/18 203.217.139.225
Tseverle
Exleed boosoo tseverle,GAAX tyi
2018/06/18 27.123.214.104
MAXH
А.Сүхбат битгий худлаа ярьж алцганаарай.Бөхийн хагарлыг анх 1998 оноос чи өөрөө эхлүүлсэн шүү. Өөрийнхөө зуурсан нялцгай гурилыг өөр тийш нь аваачиж битгий наагаарай.Баянмөнх хэмээх аль эрт салаад өнг
2018/06/18 66.181.187.143
m
ta nar tsug huleeh bolno ard tumniig teneg gej bodood bgaa yumuu
2018/06/18 64.119.21.34
m
m
2018/06/18 64.119.21.34
harmasch baina
ta 2 bitii guts ene yamar ta 2 naadam uu. Ard tumnii bayar medev uu. ta nar shig buh, uls tur samardag namaldagnuud mongold hereggui. Ulun zulmun archaagui buhuntsur
2018/06/18 122.201.19.74