Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн материалыг авах хугацаа энэ сарын 15 буюу шинийн 4-нөөр дуусгавар болж байгаа. Иргэдийн зүгээс материалаа бүрдүүлэхэд багагүй хугацаа шаардагдаж буйг хэлж байгаа аж. Тэгвэл Татварын ерөнхий газраас, чөлөөлөлт эдлэх иргэдийн бичиг баримтыг авах хугацааг энэ сарын 20 хүртэл сунгажээ.
Буцаан олголтын материал авах хугацааг сунгав
2016-02-11 11:17:00