-8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Лхагважав: Банкуудыг тэтгээд байгаа 500 тэрбумаа татвар төлөгчдөд буцаагаад өгчих

2018-06-18 16:38:57

Засгийн газраас оруулж ирсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг УИХ-аас хэлэлцээд буцаасан билээ. Учир нь тус хуулийг гаднын компаниудад тэр дундаа Оюутолгойд зориулан оруулж ирсэн гэж гишүүдийн олонхи үзсэн юм.  Үүнтэй холбогдуулан  Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав мэдээлэл хийлээ.   

Тэрээр "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөл бол Татварын багц хуулийн гол амин сүнс.  Татварын багц хуулийн төслийн өөрчлөлтийг 2013, 2014 оны хямралын дараа зөвхөн мөнгөний бодлогоор их мөнгийг зах зээл рүү оруулаад хямралыг давж гарахгүй юм байна. Баялаг бүтээгч нартаа татварын эрх чөлөө олгосноор энэ хямралаас гарах юм байна гэх дүгнэлтэд хүрч 2014 онд боловсруулсан. Үүнээс 2014 онд НӨАТ-ын хууль батлагдаад бусад гурван хууль нь тухайн үедээ батлагдаагүй юм. 2015 оны наймдугаар сард Ил тод байдлын хуулийг баталсан. Татварын багц хуулийн өөрчлөлтийг хийхдээ 5400 саналыг иргэд аж ахуй нэгжээс авч хуульд тусгаж оруулсан. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийг унагааж байгаа нь баялаг бүтээгчдийг дэмжсэн татварын системийн эдийн засгийн үр өгөөжийг нь олж харахгүйгээр зөвхөн улс төрийн өш хонзонгоор харж байна. Татвар төлөгч нар өөрсдөө шинэ системийг хүсч байна. Түүнээс улс төр биш юм" гэлээ. 

Мөн "Татварын систем  ялангуяа НӨАТ систем хоёр жилийн хугацаанд үйлчилсэн. Хаана орлого олж байна түүнийг бүртгэх, татвараа авах, татвараа авч байгаа нь зах зээлийн эзэн байх зарчим дээр тулгуурласан. 2016 онд НӨАТ-аар 207 сая талон тэмдэглэгдэж түүний хойно 34.5 их наяд төгрөг тэмдэглэгдсэн байгаа.  Гэтэл 2017 онд 247 сая талон тэмдэглэгдээд түүний хойно бараг 53.5 их наяд төгрөг тэмдэглэгдсэн. Зөвхөн нэг жилийн дотор 20 гаруй их наядын зөрүү гарч байгаа юм. Үүнийг олж харж чадахгүй байна. Ил тодын хууль, НӨАТ-ын хууль  Монголын эдийн засгийг босгож ирсэн. 6.1 хувийн эдийн засгийн өсөлт бол цэвэр эрх чөлөөгөө эдэлсэн баялаг бүтээгч нарын үр дүн. Ил тод байдлын тухай хуулийн дараа 33 мянган компани 34.5 их наядын төгрөгийн ажил үйлчилгээ орлогоо ил болгосон.34 их наяд бол асар их мөнгө. Түүнээс татвар авсан бол 7-8 их наяд буюу улсын төсөв шиг татвар авсан байх ёстой юм. 34 их наядыг төрийн систем нууж байсан" гэсэн юм. 

Цаашлаад "Төрийн нэр барьсан байцаагч нарын хойно байгаа маш том авилгыг ил тод болгох татварын систем юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль бол цэвэр НӨАТ-ын системийн бүртгэл дээр суурилсан. 

Сүүлийн 27 жилд татвар төлөөгүй, Нийтийн татварын мөнгөнөөс тендер юм уу ямар нэг улс төрийн зорилго, лоббигоор хувь хүртдэг, хар зах зээлийг улам өргөн байлгах зорилготой хүмүүс энэ хуулийн төслийг унагасан. Нийгмийн ядуурал татварын зөв систем байхгүйгээс үүдэлтэй юм. Энэ татварын системийг улс төрчдөөр лобби хийлгэхгүйн тулд гаргаж ирсэн. Түүнээс аль нэг салбар, аж аж хуй нэгжийг онцолж лоббидоогүй. Цэвэр, шударга татварын систем юм.   

Баялаг бүтээгч нарыг боомилох, чөдөрлөх, өөрсдийн эрхшээлд оруулах, авилга авах тийм алхам руу түлхэж байна. НӨАТ-ын системийг унагах маш том систем ажиллаж байна.  Зарим нэг банк,  аж ахуй нэгжүүд дата баазыг хууль бусаар авах гэж оролдож байна.     

Хуулийг эсэргүүцсэн зарим улс төрчид татварын багц хуулийн цаана Оюутолгойн лобби байна гэж байна. Оюутолгойд зориулсан хууль биш. Оюутолгойг онцолж байгаа нь тэр хүмүүсийн өөрсдийн оюуны чадварын үнэлгээ. 1997 онд Татварт ногдох зарлагаас тооцдог 23 зүйлийг заагаад өгчихсөн байдаг юм. Энэ 23 заалтыг аваад зардал гэдгээ баталж чадах юм бол компани түүнийгээ эдлэх эрхтэй болгосон. Үүнийг Оюутолгойтой холбож онцлоод байгаа юм.       

Үнэндээ 2006 онд бид 45 хувийн татвартай байснаа 25 хувь болгож Татварын хуулиа өөрчилж байж Оюутолгойн гэрээг хийсэн. Тэнд цэвэр лобби явчихсан юм. Тэр үед бүх зүйл болж өрнөсөн.    

Төгсгөлд нь хэлэхэд, Татварын багц хуультай зэрэгцээд Банкны болон тендерийн хуулиуд хэлэлцэгдэж байна500 тэрбумаар банкнуудыг тэтгээд байгаа тэр мөнгөө татвар төлөгчдөд буцаагаад өгчих. Монголыг хамгийн их хямралд аваачиж буй банкны систем яагаад лоббигоор ингэж их мөнгө хийж явдаг юм бэ" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хөх чоно
зөв
2018/06/19 202.72.245.122
TULGAA
Bankuudiig yagaad demjih yostoi ve. Chadaltay chadvraty bank ni l baig ldee. Chadahgui bol gadaad bank oruullda
2018/06/18 66.181.178.62
zochin
MONGOLCHUUDAA BODOOD BUH BIZNESIN SALBART AJILLAJ BAIGAA AANEGJID BAGA HUUTAI 2OOS 5 JILIIN HUGATAITAI ZTTLIIG HUILRUULAN OLGOOD UR DUNG NI HAR ASAR HURDAN BOSOJ IRNE DEE ALI ALI NI
2018/06/18 103.212.118.213
zochin
BIZNESIIG DEMJIH TSOO SHINE BANK BAIGUUL NAAD 500 TER BUMAAR BAGA HUUTEIGEER YAGAAD MONGOLD BIZNESIIG DEMJIH BANK BAIJ BOLOHGUI GEJ MONGOLIA BIZNESS BANK !!!!!!!!!!!! HUBIIN BANKNUUDIIG HUGA TSOHOID
2018/06/18 103.212.118.213
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 82