8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадмын тасалбарыг нэг цэгийн үйлчилгээний цэгүүдээр борлуулна

2018-06-18 17:09:52

Наадмын тасалбарын худалдаа жил бүр иргэдэд чирэгдэл учруулдаг. Иргэд хонон, өнжин дугаарлаж байж наадмын тасалбараа авдаг. Үүнийг цэгцлэхийн тулд энэ жилийн наадмын тасалбарыг онлайнаар борлуулахаар болсон ч боломжгүй болжээ. Тиймээс наадмын тасалбарыг ирэх долдугаар сарын 7-оос эхлэн нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан худалдахаар болсон байна. Тодруулбал, “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, болон зургаан буудлын “Оргил” төв дэх цэгээс тасалбарыг худалдах аж.

Үндэсний их баяр наадмын тасалбар нээлт, бөхийн барилдаан, хаалт гэсэн гурван төрөл байх юм байна. Тасалбарын үнэ 24 мянган төгрөг байх бөгөөд нэг хүнд хоёр тасалбар л өгөх аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл