8o
Улаанбаатар хот
mobile menu

Нөхөн сонгуульд 79 нэр дэвшигч бүртгүүлжээ

2018-06-19 09:21:00

Аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль энэ сарын 24-нд болно. Уг сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг баталсан хуваарийн дагуу хийж байна. Тухайлбал, сонгуульд хэрэглэх нийт 30 төрлийн 27 мянга гаруй саналын хуудсыг хэвлүүлэх, сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулан, гэрчилгээ олгох ажлыг дуусч тэдгээрийг хүлээлгэн өгөх, санал авах байранд хүргүүлэх ажлыг эхлүүлжээ. Саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцаж, намын ажиглагчид болон тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.  Орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгууль нийт 11 аймгийн 26 суманд, дахин сонгууль гурван аймгийн дөрвөн суманд болох юм.

Сонгуульд оролцохоор гурван нам, нэг эвслээс нийт 79 нэр дэвшигч бүртгүүлж нэр дэвшигчийн үнэмлэхээ авчээ. Нам, эвсэл болон нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа энэ сарын 6-ны өдрөөс эхлүүлээд байгаа юм. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл