18o
Улаанбаатар хот
mobile menu

Хэнтийн тойрогт хэн очих вэ

2018-06-19 09:34:00

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд УИХ-д төлөөлөлгүй болсон юм. Учир нь УИХ-ын гишүүн Д.Гантулга албан ёсоор гишүүнээсээ чөлөөлөгдсөнтэй холбоотой. Улмаар улс төрийн хүрээнд нөхөн сонгууль болох нөхцөл үүсээд байгаа билээ. Сонгуулийн тухай хуулийн 52.1-т тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна гэж заасан байдаг аж.  

Энэ сургаар ч тухайн тойрогт нэр дэвшихээр горилогчид бэлтгэл ажлаа эхлүүлсэн сурагтай гэнэ.  Тэгвэл Хэнтийн тойрогт хэн очих вэ? 

МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус тойрогт нэр дэвшинэ гэсэн таамаг байсан ч тэрбээр нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Мөн Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба нэр дэвшинэ гэх яриад гараад байгаа. Засаг даргын хувьд одоогоор ямар нэгэн байдлаар энэ талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй. Гэхдээ л магадлал, таамагт "өндөр" яваа нэгэн.  Түүний хувьд:

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1976 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 10 жилийн 1-р дунд сургууль
  • 1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч мэргэжлээр
  • 1994 онд Москва хотын Нийгэм эдийн засгийн сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:

  • Эдийн засгийн ухааны доктор, профессор

Ажилласан байдал:        

  • 1980-1982 онд Өндөрхаан хотын 10 жилийн 1 дүгээр сургуульд багш
  • 1982-1985 онд Бор-Өндөр хотын 10 жилийн сургуульд хичээлийн эрхлэгч
  • 1985-1989 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороонд тасгийн эрхлэгч, аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга
  • 1990-1991 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороонд нарийн бичгийн дарга
  • 1991 оноос Ардын Их Хурлын депутат
  • 1992 онд Монгол Улсын Бага Хурлын гишүүн
  • 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1996-1999 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд ахлах зөвлөх
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2007 онд Монгол Ардын намын бага хурлын гишүүн
  • 2007-2008 онд ХХАА-н Дэд сайд
  • 2008-2012 Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос-Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны ерөнхийлөгч
  • 2013-2016 оноос Хэнтий аймгийн намын хорооны дарга
  • 2016 оноос- Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд Монгол Ардын намын хорооны дарга нэгэн билээ. 

Тэгвэл тус тойрогт МАХН-аас нэр дэвшигч гарах нь тодорхой болсон. Олны яриагаар бол МАХН-ын дарга Н.Энхбаяр Хэнтий аймгийн 42 тойрогт нэр дэвшихээр бэлтгэж ажлаа эхлүүлсэн гэнэ. 

Сонгуулийн тухай хуульд зааснаас УИХ-ын гишүүний орон, гарсан суудлыг нөхөн сонгууль зохион байгуулах учиртай. Нөхөн сонгууль зохион байгуулахдаа УИХ-аас шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор нөхөн сонгуулийг зарлаж, 30 хоногийн хугацаанд зохион байгуулах хуультай. Гэвч сонгуулийн хуулиар нөхөн сонгуулийг зөвхөн зургаа, аравдугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гарагт зохион байгуулах ёстой учраас ийнхүү Хэнтийн нөхөн сонгууль ирэх намраас наашгүй нь тодорхой болоод байна. Түүнчлэн уг нөхөн сонгуультай холбоотойгоор Аудитын газраас сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоох учиртай. Ингэхдээ 2016 оны сонгуулийн зардлын дээд хэмжээгээр Хэнтийн нөхөн сонгуулийг явуулна гэж үзвэл сонгууль болохоос 70 хоногийн өмнө хэмжээг нь зарлах юм байна. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Товуу
Ганбямба л сонгогдвол маш чухал юм даа.Энэ хүн мэдлэг,боловсрол өндөртэй,бас шударга хүн юм шүү.За тэр Энхбаяраар ч баасаа хийхэв.
2018/06/24 66.181.191.103
Зол
доор бичсэн хүнтэй санал нэг
2018/06/23 66.181.176.25
Зочин
үнэн махн- ын төлөө санлаа өг монголын ард түмэн ялна зөв маныг будаа болгох ёстой баяр сайханбилэг ээ шоронд хийхгүй өмгөөлж бна манангийн луйварчид 60-н тэрбумийн лаларууд
2018/06/23 66.181.176.25
Ард түмэн ялна !
МАНАНГИЙН эсрэг санал өгөхөд болно маныг сүүрэлд хийх ёстой тэгвэл ард түмэн ялна шүү хэнтийчүүд !
2018/06/23 66.181.176.25
ЗОЧИН
Гомо Нараа Ганбууш нарыг дэвшүүл.
2018/06/19 103.57.94.36
зочид
жонон сургуулийнхаа охидыг амралтын газар буудалд хүчирхийлэгч ганбямба шүү
2018/06/19 202.21.97.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment