8o
Улаанбаатар хот
mobile menu

“Нарантуул” зах ес хоног амарна

2016-02-09 16:22:00

Сар шинийн баяртай холбогдуулан хүнсний дэлгүүрүүд энэ сарын 9, 10, 11-нд амарч, 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Томоохон худалдааны төвүүд дараах байдлаар ажиллана. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв энэ сарын 8-нд 10:00-19:00 цаг хүртэл ажиллаж, энэ сарын 9-нөөс 18-ныг дуустал амарч, 19-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.“Хар хорин” болон “Барс” 1, 2 худалдааны төв энэ сарын 1-нээс 8-ныг дуустал 09:00-19:00 цаг хүртэл бүтэн ажиллаж, энэ сарын 9-нөөс 12-ныг дуустал амрах бөгөөд 13-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. “Хүчит шонхор” худалдааны төв энэ сарын 8-нд 06:00-18:00 цагийн хооронд ажиллаж, энэ сарын 9-нөөс 16-ныг дуустал амарна. Харин бусад үйлчилгээний газрууд буюу ресторан, баар, үсчин баярын гурван өдөр амарч 12-ноос хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment