8o
Улаанбаатар хот
mobile menu

БҮТ: Олон хүүхэд шалгалтаасаа хоцорсон гэдэг нь ташаа мэдээлэл

2018-06-19 13:00:00

Өнөөдөр ЭЕШ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 09:00-10:20 цаг хүртэл Монгол хэлний шалгалт явагдах бол 13:30-14:50 цаг хүртэл Нийгмийн тухай мэдлэгийн шалгалт эхлэнэ.

Маргааш буюу зургадугаар сарын 20-нд 09:00-10:40 цагт Хими, 13:00-14:20 цагт Орос хэлний шалгалт явагдах юм.

Өнөөдөр Яармагийн гүүрэн дээр осол гарч нэлээдгүй ЭЕШ өгөх хүүхэд шалгалтаасаа хоцорчээ. Иймд шалгуулагч хүүхдүүд цагаа төлөвлөн эрт очихыг анхааруулж байна.

Мөн өнөө өглөө Яармагийн гүүрэн дээр гарсан зам тээврийн улмаас ЭЕШ-аас олон хүүхэд хоцорсон талаарх мэдээлэл гарч эхэлсэн билээ. Улмаар шалгалтаас хоцорсон хүүхдүүдээс ахин шалгалт авах ёстой гэсэн хүсэлтийг шалгуулагчид болон тэдний эцэг эхчүүдээс хүсэж байгаа аж. ЭЕШ-ын журамдаа ахиж шалгалт авахгүй гэж заасан байдаг юм байна. Тэгвэл энэ талаар Боловсролын үнэлээний төв "Олон хүүхэд шалгалтаасаа хоцорсон гэдэг нь ташаа мэдээлэл. Нэг хүүхэд л өглөө замын түгжрэлээс болж шалгалтаасаа хоцорлоо гэж манай төв рүү утсаар ярьж гомдол гаргасан. Манайх дүрэм журмынхаа дагуу явах болохоор ямар ч арга байхгүй.

Нэг хүүхэд болохоос нэлээн олон хүүхдийн эрх ашиг, хөдөлмөр хөндөгдөөгүй болохоор тэр хүүхдийг шалгалтад оруулах боломжгүй. Яагаад гэвэл шалгалтын материал, сэдэв задарсан байхад гаднаас ямар ч хүүхэд оруулах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Яармагт ЭЕШ авч байгаа сургууль байхгүй. Хан-Уул дүүргийн хүүхдүүд 18 дугаар сургууль дээр ЭЕШ өгч байгаа. ЭЕШ хоцорсон хүүхдүүдээс дахин шалгалт авна гэсэн ойлголт байхгүй” гэх мэдээллийг өгсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл