8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс эхлэн маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй боллоо

2018-06-19 13:05:17

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргаж буй "Монгол хэлний зав бичих дүрмийн журамласан толь" -ийн нээлт өнөөдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээлтийн ёслолын үеэр "Монгол Улс 1941 оноос крилл бичгийн хэрэглээг нэвтрүүлсэн хэдий ч зөв бичих, үгсээ журамлах асуудал нэлээд хожуу эхэлж, Ц.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтэд анх журамлаж байв. Үүнээс хойш 35 жил өнгөрсөн ч нэгдсэн байдлаар дахин журамлаагүй юм. Харин өнөөдөр 38 мянган үгийг журамлаж, шинээр хэвлэн гаргалаа.

Энэ бол хэн нэгний үзэл бодол, хувийн байр сууринаас үл хамаарч, Монгол хэлний журамласан толийг төрөөс эрхлэн гаргаж байгаа нь энэ юм.

Өнөөдрөөс эхлээд уг толийг онлайн байдлаар олон нийтэд нээлттэйгээр хэрэглүүлж эхэлнэ" гэж онцолсон юм. Мөн энэ үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд уг толийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэвлэсэн учир Төрийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, ЕБС-иудад үнэгүй тараагдана гэдгийг тодотголоо.

"Монгол хэлний зав бичих дүрмийн журамласан толь"-ийг эрхлэн гаргахад Академич Л.Болд, Хэл бичгийн  шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаян, Монгол Улсын Ардын багш, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор М.Базаррагчаа, Ж.Баянсан нарын 28 эрдэмтэн судлаалчид оролцсон байна. Эрдэмтэд хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байж, уг толийг бүтээсэн аж.

Монголын Улсын Ардын багш С.Дулам "Сүүлийн хоёр жилийн турш манай эрдэмтэд хүчин чармайлт гарган, ажилласны хүчинд энэ толийг гаргаж чадлаа. Эдгээр нрдэмтэд Акедимч Ц.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтдийн гаргаж байсан толийг дахин шинэчлэн, 38 мянган үгээр журамлалаа. Нутгийн аялгууны үг, нутаг нутгийн онцлогоос үүдээд 200 сая үгийн хэрэглээ байна гэсэн ерөнхий судалгаа байна. Тиймээс бид эдгээр үгийг нийтлэг хэрэглээгээр нь эрэмбэлэн жагсааж, 38 мянга болгон хэрэглэгчдэдээ өргөн барьж байна. Энэ бол хэрэглээний түвшинд бүх нийтээрээ хэрэглэх боломжтой толь юм. Мэдээж эрдмийн маргаан үргэлжилнэ. Энэ маргаан үргэлжилж, дахин эрэмбэлэгдэх хүртэл уг толь бичиг хэрэглэгдсээр байх болно.Олон жилийн турш Монгол хэлсний зөв бичих зүйн асуудал маргаан дагуулсаар ирсэн. Хамгийн ихээр маргаан дагуулж байсайн үгнүүдийг манай эрдэмтэд тухайлан хэлэлцэж, журамласан. Хамгийн энгийнээр хэлэхэд, 700 үгийн жагсаалтыг хүртэл дахин журамласан гэсэн үг. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй. Журамласан толинд үгсийг хэрхэн бичихээр зааасныг л дагна гэсэн үг. Би ийм их эрдэмтэн хүн. Энэ үгийг ингэж бичнэ гэсэн  үг өнөөдрөөс байхгүй болж байна" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Jishee ni baitsaa baitsai gej bichne
2018/06/19 27.123.214.110
С.М
Тэр 700 үг хаа байна
2018/06/19 124.158.90.7
УБ-ын унаган иргэн
Хаа хаанаа салбар болгонд эрдэмтэд нь мэдээд,эсвэл тэднээс зөвлөлгөө аваад юмаа хийдэг тэрийг нь ягштал мөрддөг болчихвол хөгжилд хүртэл нөлөөлнө дөө.
2018/06/19 66.181.186.158
Zochin
Bayarlalaa
2018/06/19 66.181.186.158