8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголчуудын тавгийн идээ засах ёсон

2016-02-06 15:15:00

Монголчууд хүндэтгэлийн тавгаа ул боовоор засдаг ёстой. Монголчууд тухайн өрхийн тэргүүн хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн зэргээс нь хамаараад “Тэдэн улыг өнгөрүүлжээ”, “Тэдэн улыг элээжээ” гэж элээсэн улаа нөхөхийн билэгдэл болгож, ул боовоороо таваг засдаг байна. Харин сүүлийн үед цагаан идээгээр засах нь ихсэж байгаа.

Хүнд ил ертөнцөөс бэлэглэсэн махан бие, ясан бие, цусан биеэс гадна сүнсэн бие, гэрлэн бие гэсэн нийт таван бие байдаг. Энэ таван биеийг билэгдэж, ул боовоор таваг засахдаа суурийг нь таван боовоор тойруулан тавьдаг уламжлалтай юм. Харин тавгийн идээний сууриас дээш явах үений тоо нь гэрийн эзний наснаас хамаардаг ажээ. Өөрөөр дээшлэх үе нь нас, доод тойрог нь бие гэсэн үг юм.

Залуу гэр бүл “Таваар гурван үе” засна

Залуу гэр бүл сууриа таваар засч дээшээ гурван үе явна. Үр хүүхэд төрүүлсэн хүн нэг үеэ, ач зээгээ үзвэл хоёр үеэ, түүнийхээ хүүхдийг үзвэл гуран үеэ үзсэн гэх бөгөөд үүнийг л билэгдэн залуу хүн таваар гурван үе таваг засдаг ёстой ажээ.

Жаран наснаас, наян нас хүртэл насалсан хүн таваар таван үе, наян наснаас, зуун нас хүртэл таваар долоон үе, зуун наснаас дээш таваар есөн үе зассан тавгийн идээ тавьдаг уламжлалтай.

Бурхан болоочид зориулсан тавгийн идээнд хүрч болохгүй

Хэрэв өрхийн тэргүүн бурхан болоод удаагүй, гурван жил болоогүй тохиолдолд таваар есөн үе таваг засдаг. Тэрхүү тавгийн идээ тусдаа тавигдана. Эцгээ явсны хойно гурван жил хугацаанд бүсгүй хүн ул тавихыг цээрлэдэг. Харин хойчийн буй юмыг билэгдэж өвчүү тавьдаг. Бурхан болоочид зориулагдсан тавгийн идээг ширээнийхээ хойморьт засна.

Хүндэтгэл идээ учраас зочид хүрэхийг цээрлэдэг. Харин зочид цагаан идээ нэмж тавьж болно. Цагаан сар өнгөрсний дараа бурхан болоочид зориулсан тавгийн идээг хураагаад хүртэж, амсдаггүй бөгөөд галын тахилганд өргөдөг байна.

Тавгийн идээний дор гурил будаа хийхийг цээрлэнэ

Зассан тавган дотроо дан цагаан идээ байрлуулдаг. Дотор нь гурил, будаа хийхийг цээрлэдэг. Учир нь тойруулж өрсөн ул боов нь сав болдог бөгөөд түүн дотор таны билэгдэл таван бие оршдог. Энэхүү утга учир, мөн чанарыг ариун сайхан, цэвэр цагаан шүү гэж билэгдэж цагаан идээгээр дүүргэдэг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ene jil tsagaan saraar neg urailaga bn aa Mongolchuudaa. Bugdeeree tsagaan saraa mongol ulsaa saihanaar bodoj bugdderee yartsgaaj. Bigdiin bodson energi neg yumand hurgen shuu. Neg l saihan bolchih geed bgaa yum shig l bodogdood bn aa
2016/02/06 103.17.108.42
лхагваа
худлаа юм мэдэмхийрч бичихээ болиоч. ховдынхон,увсынхан монголчууд биш үү, би говьалтайнх бас л өөр.ааруул бяслаг өрөм зөөхий гээд монгол идээ төрөд зүйл байдаг шүү дээ.