8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баянмөнх: ХЗДХЯ-ны ТБНД Г.Баясгалан хуулийг эсэргүүцэж, шүүхийн шийдвэрийг урж хаяж буй нөхдүүдтэй хамтарч байна

2018-06-20 11:33:00

-Үндэсний их баяр наадмаар ямар нэгэн асуудал дэгдэх шинж ажиглагдаж эхэллээ-

Дархан аварга Х.Баянмөнх АТГ-д гомдол гаргасан байна. Тэрбээр гомдлоо өгснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ингэхдээ "Сүүлийн үед бөхчүүдийн нэр төрийг допингтой холбон харлуулж байна. Наадам дөхөх тусам энэ асуудал маш хурцдаж байна. Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн 16 жил ямар ч хууль, дүрэмгүй явж ирлээ. Хөндлөнгийн хяналтгүй, ганц эмч сувилагчийн мэдэлд байдаг боллоо. Энэ байдал удаж байна. Допингийн Эсрэг Төвийн захирал, эмч, дээж авагч, хянагч тэргүүтэй хүмүүс бөхчүүдийн шинжилгээний хариуг хуурамчаар гаргадаг, шинжилгээний хариугаар шантаажилж бөхчүүдээс мөнгө авч хууль бус бизнес хийдэг, шинжилгээ авч дүгнэлт гаргахдаа хөндлөнгийн ямар ч хяналтгүй хийдэг, допинг илэрсэн бөхчүүдийн шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг хууль бус ажиллагаа хэрээс хэтэрч байгаа тул дээрх хүмүүсийг шалгуулж, хариуцлага тооцуулахаар хандаж байна.

Дээрх хүмүүс нь ах дүү, эхнэр нөхөр, хамаарал бүхий хүмүүс байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэйгээс гадна, дээрх хууль бус үйл ажиллагаагаа хөндлөнгийн хяналтгүй гүйцэлдүүлэх шалтгаан болж байна. Тухайлбал Допингийн Эсрэг Төвийн  гүйцэтгэх захирал нь “Аварга” Дээд Сургуулийн орлогч захирал Г.Сүхбат, их эмч нь Г.Сүхбатын шавь Д.Энхсанаа, хянагч нь Д.Энхсанаагийн нөхөр Энх-Амгалангийн дүү Хайдавдорж, дээж авагч нь мөн энэ хүмүүстэй хамаарал бүхий хүмүүс байна. Эдгээр хүмүүс бөхчүүдээс шээснээс чинь допинг илэрсэн, зарлалаа гэж мөнгө нэхдэг, мөнгө өгсөнгүй гэж олон нийтэд зарладаг, худал дүгнэлт гаргаж, шинжилгээний хариуг сольж,  ид барилдах насан дээрээ байгаа олон залуучуудын амьдрал, нэр хүнд, хувь заяагаар тоглож байна. Миний бие үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн цагаасаа эхлэн бүх насаараа өнөөдрийг хүртэл допинг гэдэг зүйлийн эсрэг байсан. Допинг бол Монгол үндэсний бөхөд байж боломгүй, Монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөх хор, хөнөөлтэй зүйл юм.

Бөхчүүдээс допингийн шинжилгээ авах эрхийг олж авсан энэ байгууллага нь ах дүү, эхнэр нөхөр, хамаатан садан, хамаарал бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй  хүмүүс байж болохгүй. Олон жилийн турш бөхчүүдээс хаалттай, далд, ил тод биш, шударга биш, эргэлзээтэй нөхцөлд байдалд шинжилгээ авч, хуурамч дүгнэлт гаргаж, жинхэнэ дүгнэлтийг өөрчилж, шинжилгээний хариугаар нь шантаажилж мөнгө нэхдэг, хариуг нь нуун дарагдуулдаг болсныг Монголын ихэнх бөхчүүд мэддэг, хоорондоо ярьдаг болсон байна.  Монгол бөхчүүдийг талцуулан хувааж, өөрийн  эзэнд таалагдахгүй байгаа бөхчүүдийг допингчин болгож, хувь заяа, хөдөлмөр, нэр төрөөр нь тоглох аюултай хэрэгсэл болжээ. Допингийн эсрэг төвийн удирдлага, ажилчид, албан хаагчид нь нэг нэгнээсээ, нэг дээд сургуулиас, нэг дархан аваргаас хамааралгүй байж шударга, хараат бус ажиллаж чадна. Ашиг сонирхлын зөрчилтэй гэр бүл, багш шавь, төрөл садангийн хүмүүс нийлж хуурамч дүгнэлт гаргаж, бөхчүүдийг шантаажилж, мөнгө нэхэж, шинжилгээний хариуг өөрчилж байгаа үйлдлийг миний бие эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байна.Иймд Допингийн Эсрэг Төвийн үйл ажиллагааг шалгуулахын хүслээ" гэв. 

- ЯС ҮНДЭСЭЭР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БАЙНА-

Тэрбээр мөн 

Одоо даамжирсаар бөхчүүдийг дарамталдаг, шантаажилдаг арга хэрэгсэл болж байна. Үүнээс болж энэ жилийн үндэсний их баяр наадмаар ямар нэгэн асуудал дэгдэх шинж ажиглагдаж эхэллээ. Бөхийн салбар комиссын дарга Г.Баясгалан төрийн цагдааг ашиглан наадам хийх гэж байна. Наадмын үеэр ямар нэгэн үймээн гарвал хариуцлагыг Г.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ нар хариуцаарай. Яс үндэсээр ялгаварлан гадуурхаж болохгүй. Өнгөрсөн жилийн улсын их баяр наадамд шөвгийн 16-д үлдсэн бөхчүүд шинжилгээ өгөхөд допинг гараагүй. Гэтэл наадмын дараа дахин шинжилгээ авсан нь хардлага төрүүлж байна. Хуучин бөхийн холбоо хуралдаад допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гээд байдаг. .

Одоогоор 14 хүнээс допинг илэрсэн гэх мэдээ бий. Гэтэл бөхийн холбоо таван хүнээс илэрсэн гэж, 9 хүнийг алга болгочихлоо. Энэ ямар учиртай нь сэжиг төрүүлж байна. Допингийн шинжилгээг авахдаа хөндлөнгийн хяналтгүй авдаг. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Ингэж бөхчүүдийн эрх ашгийг хохироох, заримынх нь сэтгэл санааг унагах, наадмын өмнөх бэлтгэлийг хүчгүйдүүлэх, нэр төрийг нь гутаах зэрэг үйлдлүүд допингоор далимдуулж явагдаж байна. Томоохон цолтнуудад хүндрэл ч учруулж мэдэхээр байна өнөөдрийн энэ байдал. 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

- Допинг хэрэглэсэн нь илэрсэн бөхчүүд шүүхэд хандаад ялалт байгуулсан гэдэг нь үнэн үү? 

- Тийм. Хоёр бөх шүүхэд хандаад ялалт байгуулсан. Баяр наадмын тухай хуулинд улсын баяр наадмын сүүлийн 16 -т үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авна гэж заасан. Гэтэл энэ хоёр өнгөрсөн жилийн наадамд допингийн шинжилгээ өгөөл гараагүй. Тийм байтал саяхан зүгээр явж байхад нь барьж аваад допинг илэрлээ гэж зарласан. Тиймээс энэ хоёр бөх шүүхэд хандан ялсан. Шүүхээс Бат-Орших, Даш хоёрыг Улсын байр наадам, Цагаан сарын барилдаанд барилдах эрхтэй гэж заасан. Гэтэл хуучин холбооны нөхдүүд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байна. ТББ-ийн шийдвэрээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болдог юм уу. 

- Та сая "Бид эвлэрэхэд бэлэн" гэж хэлсэн. Эвлэрэхэд яг юу саад болоод байна вэ? 

- Г.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ хоёр эвлэрэхийг зөвшөөрөхгүй байна. Бусад нь эвлэрэхэд санал нэгдсэн. Бид хуралдаад эвлэрэхээр болсон. Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Рагчаа нар эвлэрэлийн гэрээ байгуулаад гарын үсгээ зурах гэсэн ч Б.Бат-Эрдэнэ утсаар яриулаад болиулсан. Г.Баясгалан гэх хүн мөн над руу агсамнасан. Тэр хүн "Та нартай, наргүй төр наадмаа хийнэ" гэсэн. Цагдаагийн хүчээр наадмаа хийнэ гэсэн үг л дээ. Гарын даа, хөлийн цэц, засуулгүйгээр яаж барилдаан болох юм. 

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Maяа
Бусдын амжилтанд баярлаж бай гэдэг их аварга шударга учраас л ийм шаардлага тавиад байгаа юм Баянмөнх аварга та нараас хүч чадал аваагүй Тэр байгалиас өгсөн том хувь хишигтэй хүн Тэр намайг танихгүй
2018/06/23 27.123.212.134
mongol
Buhgui naadamdval taarna. Ter vitaminii aptek nairaanii horcinguudiig harhaas durgui hurdeg.
2018/06/21 27.123.212.130
Sots niigmiin yed matuulj bsan xyn bn . Bayanaa sain sanaj bgaa
Nasaaraa busdiinxaa uliig shagaij mataj medeelj zarga xiij irsen xyn dee . Odoo muur bagsh bolood l chuluu nyaslaad xaana ochij tusax ni uu xen dagaj gyixne yy xen yu gej xelex ni ve geed l anaad bgaa
2018/06/21 112.72.14.175
Иргэн
Энэ балай одоо болиоч ээ..
2018/06/20 27.123.212.135
Халх Монгол
Шударга үнэний төлөө явсан н буруутан болдог яацан улс бэ өвгөн аварга үнэний төлөөл явж бн допингийн төвийг батэрдэнэ хянаж байгаан зөв юмуу монголчууд аа үнэний талд зогсож сурахгүй бол энэ улс чин
2018/06/20 112.72.14.126
Зочин1
Энэ нехедvvд юу хусээд бна даа Нямдорж саид аа энэ2 баинга ярьж бна шуу
2018/06/20 66.181.191.75
Zochin
Допинг Сүхбатыгаа цаагуураа дэмжээд байгаа юмаа даа янз нь.Сүхбат болон Увсын бөхчүүдээс допинг илрээгүй өөр бөхчүүдээс илэрсэн бол баярлаад алгаа ташаад суух байжээ энэ шуналт өвгөн.Монгол бөхийг хаг
2018/06/20 64.119.25.203
zochin
Shunaltai muu ovgon boliochee,zail
2018/06/20 202.21.106.105
Kkk
Khynii shunalaa gej,bolichihmoor ium doo,
2018/06/20 27.123.212.132
Otgoo
Chuhal setgegdeliig hyanaj bna te
2018/06/20 66.181.161.2
Otgoo
Unen shudargiin toloo baidag tani shig owogchuul mini tsoorool bna da tanid amjilt husie
2018/06/20 66.181.161.2
Tur
Nasaaraa zarga hiichih yumaa ene uvgun
2018/06/20 27.123.214.93
Zochin
Допинг Сүхбатыгаа цаагуураа дэмжээд байгаа юмаа даа янз нь.Сүхбат болон Увсын бөхчүүдээс допинг илрээгүй өөр бөхчүүдээс илэрсэн бол баярлаад алгаа ташаад суух байжээ энэ шуналт өвгөн.
2018/06/20 64.119.25.203
Үнэн
Энэ нэг дөрвөд новш, шанаган тавын допинг Сүхбат гэсэн хүргэн хадам хоёр нь ялгагдахгүй 2 новш Монгол бөхийг үнэн гутааж байна, яасан ханаж цаддагүй новшнууд вэ
2018/06/20 66.181.161.63
Зочин
Халхын алдарт аварга минь дээ ханаж цадах болоогүй юу таныг бол монгол түмний буян заяа их л түшсэн дээ Та олон түмнийг болон монгол бөхийн ариун цагаан дэвжээг ингэж бузарлах ч гэж дээ Сүхбат та 2 б
2018/06/20 66.181.161.34