8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмэгтэйчүүд төрсний дараах сэтгэл гутралд автах нь ихэсчээ

2018-06-20 12:10:00

Эмэгтэйчүүд төрсний дараах сэтгэл гутралд автах нь ихэссэн байна.  Төрсний дараа сэтгэл гутралаас болж галзуурах, хоол унднаас гарах, нойргүйдэх зэрэг шинж тэмдэг шинэ ээжүүдэд их анзаарагдаж мэдрэгддэг аж. Тухайлбал, сүүлийн 5 жилийн хугацаанд төрсний дараах солиорол эмгэг гэсэн оноштойгоор СЭМҮТ-д 21 ээж эмчлүүлсэн байна. Харин энэ он гарсаар нярай хүүхдээ хөнөөсөн зургаа, нярайгаа хаясан гэх гурван хэрэг бүртгэгджээ.Энэ хэргүүд бүгд төрсний дараах сэтгэл гутралтай холбоотой байж болзошгүй гэнэ. 

Тэгвэл энэ сарын 01-нд эсэн мэнд амаржиж, эрүүл саруул хүүхэд төрүүлсэн эх ЭХЭМҮТ-ийн 3 давхраас үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийг төрсний дараах сэтгэл гутралд автаж ийм үйлдэл гаргасан байх гэж мэргэжлийнхэн үзэж байгаа юм байна.  Мөн ар гэрийнхнийхаэн зүгээс  ямар нэгэн дарамт шахалт, асуудал байгаагүй онцолжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
уншигч
Төрсний дараахь сэтгэл гутрал түр зуурын сэтгэл зовнилын хямрал шүү дээ.Манайхан "солиорол" гэж тэгэгтээд бдгийн.Эхийг сайн унтуулж амраах хэрэгтэй.Өвчин биш,сэтгэл санааны хямрал шүү дээ эмч нар минь
2018/06/20 221.167.209.30