8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Дашзэвэгт оногдуулсан ялыг 3 жил болгон өөрчилжээ

2018-06-21 09:00:00

Өнгөрсөн аравдугаар сард олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч Б.Дашзэвэг бага насны охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэгт холбогдсон билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх шүүж 9 жилийн ял оноохоор болоод байсан юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар энэ хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Дашзэвэгийг бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Дээд шүүх насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хүсэлт, шүүгдэгчийн 74 настай байдал зэргийг харгалзан үзсэн. 

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын доод хэмжээг тогтоосон мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул  Б.Дашзэвэгт оногдуулсан ялыг гурван жил хорих болгон өөрчилсөн байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol
Garc ireed dahiad l ulun nudleed shulsee saviruulan uavj baina daa. Harj l baigaarai.
2018/06/21 27.123.212.130
Zochin
Awilga awch de shvvgch nar ni
2018/06/21 27.123.212.132
zochin
shuud nasaar ni horihgui yasiin
2018/06/21 203.104.11.78
khuchinduulegch khuurkhii okhin
ene zunug ter shorongoos 3 jiliin daraa ch garch irekhgui sh dee yu gej khuuliig ingej zavkhruulj baidag ym tokhirson yliig ni ugukg kheregtei yliig bagasgasan ni busdad muu ulger duurialtai buguud kh
2018/06/21 183.177.98.182